Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт өчигдөр ДЦС-4 талбайд явагдлаа.
Хоёрдугаар тойргийн тав дахь тоглолтыг хийх болсон “Эрчим”, “Унаганууд” клубүүд хоёул лигийн анхны хожлоо авах зорилготой талбайд гарсан.
“Унаганууд”-тай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтдоо гурав хожиж, нэг хожигдсон эерэг үзүүлэлттэй “Эрчим”-ээс Ишино Шута 28 дахь минутад тооны харьцааг нээв. Өнгөрсөн оны “Бэлгэдлийн 11”-т багтаж чадсан анхны гадаад тоглогч болох Япон легионер өөрийн болон багийн хоёр дахь гоолоо үндсэн цаг дуусахтай зэрэгцэн чөлөөт цохилтоос оруулсан юм.
Тийнхүү эхний хагас үндэсний лигийн 10 удаагийн аварга “Эрчим”-ийн давамгайлал дор өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн 49 дэх минутад Л.Насандэлгэр торгуулийн цохилтоос гоол оруулж, “Унаганууд” тоог 2:1 болгосон.
Талбайн хөлбөмбөг болон футзалын лигийн дархан аваргуудын тулаан үлдсэн минутад сонирхолтой өрнөсөн ч гоол оролгүй үндсэн цаг өндөрлөв. Гэтэл Ишино Шута шүүгчийн сунгасан гурван минутад дахин нэг гоол оруулж “Хэттрик” толилуулснаар “Эрчим” 3:1-ээр хожиж улирлын анхны хожлоо, талбай дээрээ авлаа.
“Унаганууд” гуравдугаар тойргийн тоглолтоо баасан гаригийн 19:00 цагт “Гоёо Эф Си” багтай хийх бол “Эрчим” ням гаригт 13:00 цагаас "Хангарьд"-тай тоглох хуваарьтай байна.