Эцэг эхчүүд утааны эсрэг дуу хоолойгоо хүргэхээр дахин жагсаал зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Тэд өмнө нь "Маскгүй ирээдүйн төлөө маскаа зүүгээд утааны эсрэг тэмцье" хэмээн уриалж тайван жагссан бол энэ удаад "Боож үхлээ" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
Арванхоёрдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд агаарын бохирдлоос болж иргэд туйлдаа хүрээд байгааг төр засаг, холбогдох албан тушаалтнуудын сонорт хүргэхээр эцэг эхчүүд нэгдэн жагссан.
Нийслэлд амьдарч буй хүн бүр агаарын бохирдлын “золиос” болж, бяцхан үрс Улаанбаатарт амьдарч буйн төлөөсөнд “уушгиа” өгч байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг тэд эсэргүүцсэн.
15 жилийн турш утаанаас ангижирна хэмээн тэрбум тэрбумаар нь зарлагадаж, ямар ч үр дүнд хүрэхгүй байгааг нь тэд сануулж, цочроо өгсөн юм.
Жагсаалын үеэр нийт 4000 орчим иргэн ирж, 2700 гаруй өргөдөл цугласан. Үүнийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлд хүлээлгэн өгсөн.
Тэд жагсаалаар өнгөрсөн оны Засгийн газрын сүүлийн хуралдааныг утааны голомт Баянхошуунд хийх шаардлага хүргүүлсэн. Мөн энэ сарын 10-н гэхэд нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт шалан дээр хэвтэн эмчлүүлэхгүй, 15-н гэхэд өнгөрсөн хугацаанд зарцуулсан зардлын тайланг гаргах, 2018 он гэхэд агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зэрэг олон шаардлагыг хүргүүлсэн юм.
Гэвч Засгийн газрын хуралдаан Баянхошуунд болсонгүй, өнөөдөр ч хүүхдүүд эмнэлгийн шалан дээр гудас дэвсэн эдгэрнэ гэж хүлээсээр байна. Тиймээс хоёр дахь жагсаалыг зохион байгуулахаар болжээ.