Москвагаас холгүй орших Зеленоград хотод аж төрдөг Ирина Корошко таван настайгаасаа үржүүлэхийн хүснэгтийг цээжилж эхэлжээ. Ирина математикт эрт дурласан. Энэ ухааныг гаргууд эзэмшсэн гэр бүл, хичээл бүрээ нэг том асуудлыг шийдвэрлэх тоглоом болгочихдог авьяаслаг багшийнхаа ачаар тэрбээр Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуульд эрсдэлгүй элсчээ. “Тоо, тооцоололд ямар их хүч байдгийг би лекц бүрээсээ ухаардаг байлаа. Надад ямар ч зүйлийг урьдчилан тооцоолох чадвар өгдөг ид шидтэй хичээл байсан” хэмээв.
Одоо 26 настай Ирина Оросын зээлийн цахим үйлчилгээний “ID Finance” компанид өгөгдлийн мэргэжилтнээр ажилладаг. Зээлийн эргэн төлөлт хэр зэрэг найдвартай байхыг тооцоолдог загвар боловсруулах ажилдаа тэр их сонирхолтой. Иринагийн түүх Орост онцгойд тооцогдохгүй.
Орос эмэгтэйчүүд технологийн талбарт цойлж буйн учир
Харин бусад улс оронд бол онцгой байж мэдэх юм. Учир нь охид шинжлэх ухаан, технологи, инженер, математикт дурлах сонирхол нь хэдий чинээ эрт эхлэх тусам эргээд төдий хэмжээгээр сонирхолгүй болдог аж. Тэгээд эргэж сэргэдэггүй байна. Үүнийг нотлох судалгаа ч нэлээд бий. Технологи, инженерийн салбарын карьерийн өндөрлөгт ч эмэгтэйчүүд харьцангуй цөөн байдаг нь үүнтэй холбоотой. Яагаад гэх асуултад саяхан “Microsoft”-ийн явуулсан судалгаа ийн хариулж байна.
Тус компани Европын 11500 залуу бүсгүй, охидтой энэ талаар ярилцлага хийжээ. Дийлэнх нь технологи, инженер, шинжлэх ухаан, математикийг сонирхох сонирхол 15 настайгаас нь огцом буурдаг гэдгийг хэлсэн байна. Үүнд хүйсийн онцлог, энэ салбарт даган дуурайх эмэгтэй мэргэжилтэн дутмаг, эсрэг хүйсийнхний шахалт болон гэр бүл, багшийн зүгээс дэмжлэг дутмаг гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Цаашлаад энэ чиглэлийн мэргэжлийг сонгоход нь багш, гэр бүлийн зүгээс буруутгах хандлага их байдаг аж.
Харин Орост байдал өөр. ЮНЕСКО-ийн судалгаагаар дэлхий дахинд шинжлэх ухааны судалгааны салбарт ажиллагсдын 29 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл Орост 41 хувьтай. Мөн Их Британийн зохион бүтээгчдийн дөрөв, Оросын 15 хувь нь эмэгтэйчүүд.
Үүний шалтгаан нь Орост охид дээрх салбарыг судалж, ажиллах боломж маш өргөн байдагтай холбоотой. Ийм боломжтой орчин бол охид эрт эхэлсэн сонирхлоо даган салбартаа тууштай суралцаж, ажиллах нөхцөл гэдгийг “Microsoft”-ийн ярилцлагын судалгаанд хөндлөнгийн дүгнэлт хийсэн KRC судалгааны үйл ажиллагаа хариуцсан захирал Жулиан Ламбертин тайлбарлав. Тэрбээр “Бусад охид тэдгээр хичээлийг арай хөнгөн, саваагүй байдлаар сонгодог бол орос охид ирээдүйд энэ салбарт ажил эрхлэх боломж өндөр учраас сонголтдоо нухацтай ханддаг” гэв.
Ярилцлагад оролцсон эмэгтэйчүүд эцэг, эхийн дэмжлэг болон салбарт үлгэр жишээ болсон хэн нэгний нөлөө маш чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна эмэгтэй багш нар харьцангуй олон тул хичээлийн үнэлгээндээ ч хүйсийн ялгаварлалгүй хандах нь чухал хүчин зүйл болдог аж.
Их Британийн өсвөр насныхны математик болон физикийн хичээлийн талаарх бодлыг нь дүгнэхэд “эрэгтэй, тэгшитгэл, уйтгартай, нэгэн хэвийн, хэрэгцээгүй” гэсэн таван үг л хангалттай байв. Гэтэл Орост эдгээр салбарыг ийм гутранги байдлаар дүгнэдэггүй гэдгийг ноён Ламбертин хэлэв. Тэрбээр “Оросуудыг гүйцэх үнэхээр хол байна. Тэнд хүйсээс илүү сайн гүйцэтгэл үнэлэгддэг” гэж тайлбарлалаа.
Шинжлэх ухааны салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тоогоор Орос тэргүүлдэг
Оросын авьяаслаг боловсон хүчнүүдийг Их Британид өндөр цалинтай, ирээдүйтэй ажлаар хангахад зуучилдаг “Tech London Advocates” фирмийн Оросын хэлтсийг хариуцсан Алина Безуглова ОХУ-ын шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн байр суурь ийм баттай байдаг нь шинжлэх ухааны дэвшлийг үндэсний тэргүүлэх бодлогод авч үзсэн ЗХУ-ын гавьяа гэдгийг онцолсон байна.
Москвагийн Физик, технологийн хүрээлэнгийн туслах профессор Эмили Драл ч түүнтэй санал нэг. Эмили шинжлэх ухааны салбарт хөл тавьсан түүхээ дурсахдаа “Дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хоёрхон охин байсны нэг нь би. Тэр үед надад амжилттай ажиллах боломжтой гэдэг итгэл төрсөн. Бид хөвгүүдээс илүү гэдгээ баталж, амжилт олохын тулд өөрсдийгөө улам дайчилдаг байсан” гэв. Мөн энэ салбарт хэдий цөөнх ч орос эмэгтэйчүүд өөрсдөдөө итгэлтэй байдгийн нэг нууц нь эцэг, эх нь багаас нь хангалттай дэмжлэг үзүүлдэг. Эмили ч “Би өөрийгөө яагаад математик, инженерийн ухаанд дуртай юм бол гэж хэзээ ч асууж байгаагүй. Угаасаа л ийм гэж боддог” гэв.
З.Гэрэл