Унгарын парламент Унгарын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудын үйл ажиллагааны талаарх хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Унгар дахь Төв Европын их сургууль (Central European University) цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байна. Тус их сургууль нь Америкийн нэртэй бизнес эрхлэгч Жорж Соросын санхүүжилтээр байгуулагдсан ба энэхүү сургууль нь АНУ-д бүртгэлтэй аж.
Парламентын баталсан хуулиар Унгар дахь гадаадын их дээд сургуулиуд нь өөрийн бүртгэлтэй улстайгаа тодорхой зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулсан тохиолдолд л боловсролын зэрэг олгох эрхтэй болж байгаа аж.
Унгарын Хүний нөөцийн сайд Золтан Барог дээрх хуулийн төслийг парламентад танилцуулсан ба тэрээр, “Хүчтэй, бие даасан, олон улсад танигдсан их сургууль Унгарт үйл ажиллагаа явуулах нь манай улсад л ашигтай. Гэхдээ ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрын эсрэг үгсэн хуйвалддаг, Соросын байгууллагуудыг дэмждэг эрхмүүдийн талд ажиллах нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй. Соросын байгууллагуудад ч хууль үйлчлэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт хэдэн мянган иргэд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж жагссан байна. 1991 онд буюу коммунист дэглэм унаснаас хойш байгуулагдсан Төв Европын их сургуулийн үйл ажиллагааг дэмжигчдийн хэлж байгаагаар одоогийн эрх баригчдад тус их сургуулийн либерал чиг хандлага таалагдахгүй байгаа аж.
Унгарын эрх баригчид болон Төв Европын их сургуулийн хооронд үүсээд буй асуудал, Унгарын засгийн газраас гаргаад буй зарим нэг шийдвэрүүд нь европын ардчиллын нормоос хазайсан явдал хэмээн унгарчууд үзэж байна.
Ялангуяа Унгарын эрх баригчдын дүрвэгсдийн тал дээр баримталж буй бодлого олны дургүйцлийг хүргээд байгаа аж. Унгар улс дүрвэгсдийн тоог хязгаарлах тал дээр хатуу бодлого баримталж байгаа ба орогнол хүссэн бүх иргэдийг саатуулах бодлогыг мөрдөж эхэлсэн аж. Дүрвэгсдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг Унгар дахь төрийн бус байгууллагууд үүнийг эрс эсэргүүцэж байгаа гэнэ.
Унгарын Засгийн газар Жорж Сорос нь Унгар-Хельсинкийн зөвлөл гэх мэт хүний эрхийг хамгаалах байгууллагуудыг санхүүжүүлснээрээ Унгарт дүрвэгсэд олон тоогоор орж ирэхийг хөхүүлэн дэмжиж байна хэмээн үзэж байгаа ба дүрвэгсэдтэй ажиллаж буй төрийн бус байгууллагууд нь үнэн хэрэгтээ Унгар улсын эсрэг ажиллаж буй “гадны туршуулууд” хэмээн мэдэгдсэн байна.
Жорж Сорос Унгар улсад төрсөн ба Дэлхийн 2-р дайны дараа гэр бүлийн хамт Англи руу цагаачилсан аж. Түүнийг Баруун Европын болон хуучин зөвлөлтийн орнуудад либерал үзэл бодлыг дэлгэрүүлэхэд зориулж нилээдгүй хөрөнгө мөнгө цацдаг хэмээн үздэг. Зарим улсын эрх баригчид түүнийг Засгийн газрын эсрэг үйл ажиллагааг дэмжсэн хэмээн буруутгаж байсан билээ.
Эх сурвалж: ВВС