Киргизийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд болно. Тэгвэл тус улсын гол холбоотон болох ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин ирэх дөрөвдүгээр сарын дундуур Киргиз улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох тус айлчлал улс төрчид болон хэвлэлийнхний дунд Оросууд Киргизийн төрийн тэргүүний сонгуульд нөлөөлөх гэж буй гэсэн хардлага дагуулаад байгаа юм.
Тэгвэл Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Euronews телевизэд өгсөн ярилцлагадаа тус улсын дараагийн төрийн тэргүүнээр хэн сонгогдохыг Москва эсвэл Вашингтон шийдэхгүй. Харин эсрэгээрээ Киргизийн ард түмэн шийднэ хэмээн хэлжээ.
Түүнчлэн "Владимир Путин сонгуулийн дүнд нөлөөлөхөөр ирж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Өмнө нь Киргиз улс хөрш орнуудаасаа хараат байсан. Тэд байгалийн хий, цахилгааны шугамаа эсвэл хилээ хааж чаддаг байсан. Гэхдээ бид одоо хараат бус өөр улс болсон. Бид асуудлаа өөрсдөө шийднэ" гэжээ.
Сануулахад ОХУ-ын Засгийн газрын хүсэлтээр хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлж, Трампад ялалт авчирсан байх магадлалтай хэмээн тус улсын Тагнуулын төв газраас мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: Sputnik.ru