2017 оны эхний сар дууслаа. Өнгөрсөн сард эдийн засгийн салбарт ямар гол гол үйл явдал болж өнгөрснийг тоймлон хүргэж байна.
АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ НЭГ ХУВИАР БУУРАВ

Он гарсаар сүүлийн нэг сард нэг ам.долларын үнэ 0.97 хувиар буурчээ. Нэгдүгээр сарын 1-нд нэг ам.доллар 2489 төгрөг (Монголбанкны зарласан ханш) байсан бол өнөөдөр валют арилжааны төвд 2450, банкуудад 2470 төгрөг байна. Долларын ханш суларч, төгрөгийн ханш бага боловч чангарахад валютын төлбөртэй худалдааны тэнцэл, алт тушаалт эерэгээр нөлөөлжээ.
Бид гадаад улсуудаас импортолдог өргөн хэрэглээний бараа болон газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг валютаар барагдуулдаг. 2016 онд валютын төлбөртэй худалдаа 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 435 сая ам.доллараар өссөн дүн юм.

Мөн Монгол банканд иргэд, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд, 18 тонн, өнгөрсөн сард 1.1 тонн алт тушаасан. Энэ нь өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад өндөр дүн. Лондоны металын биржийн тухайн өдрийн ханшаар тооцон алт худалдаж авах болсноор дээрх дүн өссөн юм.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
Энэ сарын 25-нд Засгийн Газрын хуралдаан болж, сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Нийт 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлжээ. Тэгэхээр АМГГТГ-аас удахгүй дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлана. Хайгуулын ажил идэвхжсэнээр тусгай зөвшөөрлөөс авах төлбөр нэмэгдэх, уул уурхайн салбарт хийх хөрөнгө оруулалт өсөх зэрэг давуу талуудтай.
БНХАУ-ын Үйлдвэрлэл, худалдааны банканд (ICBC) Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олголоо. Энэ банкны санхүүгийн, дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг эндээс харна уу.
Хөгжлийн банканд шалгалт хийсэн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын ахалсан, ажлын хэсэг УИХ-ын гишүүдэд дүгнэлтээ танилцуулав.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Уул уурхайн хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар батлав. Энэ төсөлд ашигт малтмалын нөөц тогтоохоос уурхайг нээх, хаах хүртэлх асуудал, техник технологи, уурхайчдын аюулгүй байдал зэргийг цогцоор нь тусгах юм.
2016 оны эцсийн байдлаарх тойм, судалгааны дүнгүүдийг өнгөрсөн сард танилцуулсныг багцлан хүргэж байна.

Видео, инфографикийг бэлтгэсэн О.Сүхбат, дата визуализэйшнийг Д.Жавхлантөгс