Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
Баяр гэхээсээ илүү энэхүү өдөр эмэгтэй хүний эрхийг дээдлэн дэлхийн нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэдний зүг улс төр болон нийгмийн анхаарлыг хандуулахад гол утга нь орших болов уу.
Өөрөөр хэлбэл, энэ өдөр эмэгтэй хүний эрх үүргийг улс төр, нийгэм гээд аль ч салбарт дэмжин тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой анх үүссэн түүхтэй. Түүхийг сөхвөл, 1909 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ-д Социалист намын саналаар Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг санаачилж байжээ. Дараа оныхоо наймдугаар сард Копенхаген хотноо болсон социалист, коммунистуудын олон улсын эмэгтэйчүүдийн чуулган дээр Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гуравдугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэхүү уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
Түүнээс хойш өдийг хүртэл дэлхийн олон улс энэхүү баярыг тэмдэглэж эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэн тэдний эрхийг хамгаалах тал дээр харьцангуй дэвшил гарсан ч зарим улс орны хувьд эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо сул, хүйсийн тэнцвэрт байдал харьцангуй тэгш бус хэвээр байна.
Жил бүр НҮБ-аас гаргасан ямар нэгэн уриа, сэдвийн дор энэхүү баярыг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өнгөрсөн жил “Эрх мэдэлт эмэгтэйчүүд-Өлсгөлөн ядуурлын эсрэг” гэсэн уриатай байсан бол энэ жилийн хувьд “Амлалт бол амлалт-Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэсэн уриатай болж байна.
Дэлхийн нийт эмэгтэйчүүд эрх тэгш амьдрах ёстой. Эм хүйсийг олж төрснийхөө төлөө гудманд хаягдаж, нийгэмд хяхагдан гадуурхагдаж, өлсгөлөнд нэрвэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө боолгож, хүний наймааны золиос болж байгаа олон сая эмэгтэй бидэнтэй цуг нэгэн гариг дээр амьдарч байна. Харин энэ бүгдийн эсрэг нийт эмэгтэйчүүд энэхүү өдөр нэгдэж өөрсдийн эрхийн тухай дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэдэг билээ. Гэвч зөвхөн энэ л өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярих бус өдөр бүр дурсаж, ажил хэрэг болгох нь бидний зорилго байх ёстой.
Эмэгтэйчүүд бол улс гүрний хойч ирээдүйг бүтээгч, хатууг зөөллөж, энэрэлгүйг уяраагч хатан ухаантай хүмүүс билээ.
Нийт бүсгүйчүүд, хацар гоо охид, ээж нартаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Б.Сондор