17 настай ЛаМело Болл Австралийн Үндэсний Сагсан бөмбөгийн Лигийн Иллаварра Хаукс багтай хоёр жилийн гэрээ байгуулсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Ингэснээр Америкийн коллежийн сагсан бөмбөгөөр дамжилгүйгээр ҮСБХолбооны драфтад орохоор болж байна.
Нью Орлеанс Пеликанс багийн хамгаалагч Лонзо Боллын дүү ЛаМело өмнө нь Калифорнийн их сургуульд элсэнэ хэмээн мэдэгдээд байсан ч аавынхаа хүсэлтээр бодлоо өөрчилсөн ажээ. Чино Хилл ахлах сургуульд суралцаж байхад нь түүний аав ЛаВар Болл тус сургуулийн дасгалжуулагч Стив Бэйктэй маргалдсаны улмаас бага хүүгээ тус сургуулиас гаргаж байсан билээ.
Улмаар Литвийн сагсан бөмбөгийн лигт хэсэг хугацаанд тоглож байгаад Америкт буцаж ирэн аавынхаа санаачилсан JBL лигийн Лос Анжелес Боллерс багт тоглосон.
ЛаВар Болл бага хүүгийнхээ талаар “Мелог коллежид элсүүлэх тун хэцүү байх болно. Учир нь тэд миний буруу гэдгийг батлахыг хүсч байгаа. Гэсэн ч хамгийн чухал нь Мело бол олны анхаарлын төвд байдаг хүн. Тэр ордныг дүүргэж чадна. Спортод тэр хамгийн чухал нь биш гэж үү” хэмээн хэлжээ.
Д.Энхбаясгалан