Оклахома Сити Тандер Лос Анжелес Лэйкерс багийг талбайдаа хүлээн авч улирлын 78 дахь тоглолтоо хийлээ. Зайлшгүй хожих шаардлагатай байсан Тандер үндсэн цагт 119:103 харьцаатай хожиж тун чухал хожлоо байгуулсан юм.
Багийн лидер Рассэлл Уэстбрүүк энэ тоглолтод 20 оноо, 20 самбар 21 оновчтой дамжуулалт өгч, гайхалтай тоглосон бөгөөд NBA түүхэнд гурван 20 хийсэн 2 дахь тоглогч боллоо. Уилт Чамберлин 1968 оны 02 сарын 02-нд Дэтройт Пистонс багийн эсрэг 22 оноо, 25 самбар, 21 оновчтой дамжуулалт өгч энэхүү үзүүлэлтийг гүйцэтгэсэн анхны тоглогч болсон юм.
Тоглолт дууссаны дараа Уэстбрүүк: "Энэ би биш байсан. Энэ бол түүний төлөө, энэ бол Нипсигийн төлөө " хэмээн хэлсэн юм.
Даваа гарагт раппер Нипси Хасл хувцасны дэлгүүрт буудуулан амь насаа алдсан харамсалтай зүйл болсон билээ. Эдгээр өдрүүдэд лигийн тамирчид бүгд түүнд гүн эмгэнэл илэрхийлж байна.