Монгол орны хойд хил Улаанбаатар хотоос 321 км зайтай оршдог Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Алтанбулаг салбарын музейг үзлээ.
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдан хураалгасан бурхан, бүргэд барих хэрэгсэл, эрдэнийн чулуунууд, хориотой эмийн жагсаалтад багтсан эм зэрэг зүйлс хадгалагддаг байна.
Түүнчлэн энэхүү музейн жижигхэн өрөө их түүхийг өгүүлж Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын үе үеийн байцаагчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, сайшаалын үнэмлэх, диплом, шагналууд, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан хууль, дүрэм журам, гаалийн мэдүүлэг, тооцоот хуудсууд, түүхэн зургууд дэлгээтэй байдаг аж.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар энэ оны есдүгээр сарын байдлаар 68 зөрчил илрүүлсэн байна. Үүнд хориглосон, хязгаарласан бараа буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэсэн зөрчил дийлэнх буюу 30 хувийг эзэлж байна. Мөн татвараас зайлсхийх зөрчил их гардаг. Илэрсэн зөрчлийг шалгаж, хураагдсан барааны үнийн дүнгээс хамааран эрүүгийн болон захиргааны хэрэг үүсгэдэг. Түүнчлэн хууль бус барааг улсын орлого болгох, устгах, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг аж.