Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхээр даваа гарагт тус улсад айлчлах тухай Японы олон нийтийн хэвлэлүүд мэдээллээ.
Абэ ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах асуудлын шийдэлтэй холбоотойгоор хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээ хийх юм.
Товчоор дурдвал, ОХУ дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд бий болсон, газар нутгийн маргаантай 4 арлыг эзэмшдэг бол Японы талаас энэ арлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Абэ ОХУ-д хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд мягмар гарагт Путинтай уулзана хэмээн таамаглаж байна. Энэхүү уулзалт нь тэдний 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аргентинд дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.
Абэ болон Путин нар өнгөрсөн оны 11-р сард хоёр улсын хооронд 1956 онд байгуулсан хамтарсан мэдэгдэлд тулгуурласан найрамдлын хэлэлцээрийг хурдасгах тухай тохиролцсон. Тус мэдэгдэлд 4 арлын 2-ыг нь Японд хүлээлгэн өгөх байсан юм.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт ОХУ болон Японы Гадаад хэргийн сайд нар газар нутгийн маргааны талаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын хувьд Япон тус улсын халдашгүй дархан байдал болон тус арлуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг сануулж байна. Мөн Оросын талаас Япон улстай хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа юм.
Эх сурвалж: NHK