АНУ-ын технологийн IBM компанийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан бүхий мэтгэлцэгч робот дэлхийн шилдэг мэтгэлцэгчдийн нэг Хариш Натаранжанд ялагджээ.
Өнгөрсөн даваа гарагт болсон уг мэтгэлцээнд хоёр тал сургуулийн өмнөх боловсролтой холбоотой сэдвээр 50 минутын турш мэтгэлцсэн байна.Хиймэл оюун ухаан өмнө нь DOTA 2, го даам, шатар зэрэг тоглоомын мэргэжлийн тоглогчдыг ялж байсан удаатай. Тиймдээ ч хүн компьютерын хоорондох энэхүү мэтгэлцээн олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
Үзэгчид 50 минутын мэтгэлцээний эцэст ялагчаар Хариш Натаранжаныг тодруулжээ. Сонирхуулахад IBM-ын робот мэргэжлийн сэтгүүл, сонин зэргээс шүүн авсан 10 тэрбум өгүүлбэр бүхий өгөгдлийн сангаасаа мэтгэлцээнд хэрэг болох мэдээллүүдийг авсан гэнэ.
Хариш Натаранжан мэтгэлцээний өмнө “Мэдээж мэтгэлцээн DOTA 2, го даам зэргээс хавьгүй хүнд. Мэтгэлцээнд мэдээлэл цуглуулах, түүнийгээ цэгцлэх, тайлбарлах гэсэн гурван чухал зүйл бий. Эхнийхийг нь компьютер амархан хийж чадах ч сүүлийн хоёр нь тун ярвигтай. Гэсэн хэдий ч удахгүй хиймэл оюун ухаан мэтгэлцэх чадвараараа хүнийг давах болно” хэмээн бичиж байжээ.
Мэтгэлцээнийг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзээрэй.
Эх сурвалж: Engadget