Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1793 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. АЛЕКСАНДР МАККЕНЗИ АЯЛЛАА ДУУСГАВ
Шотландын хайгуулч, судлаач Александр Маккензи 1793 оны энэ өдөр Номхон далайн Канадын эрэгт хүрснээр Хойд Америкийг Өрнөөс Дорно руу буюу Мексикээс Канадын хойд хэсэг хүртэл хөндлөн туулсан анхны хүн болжээ. Тэрээр “Энх тайвны гол”-ыг даган аяллаа эхлүүлсэн бөгөөд хожим нь Канадын хамгийн урт голыг түүний нэрээр нэрлэсэн юм.
1963 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. САРАВАК ТУСГААР ТОГТНОЖЭЭ
1963 оны энэ өдөр Малайзын Саравак муж Британиас тусгаар тогтносноо зарлаж байв. Үүнээс хойш тус өдрийг “Саравакийн тусгаар тогтнолын өдөр” хэмээн тэмдэглэх болсон бөгөөд өдгөө 56 дахь жилийн ой тохиож байна. Тухайн үедээ өөртөө засах муж улс болсон Саравак нь XIX зууны үед Саравакийн хаант улс нэртэй байсан ба Брунейн султаны мэдэлд байжээ.
1992 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. СЕЛЕНА ГОМЕЗ МЭНДЭЛЖЭЭ
Америкийн алдарт дуучин, жүжигчин Селена Гомез 1992 оны энэ өдөр Техас мужийн Гранд Прерия хотод мэндэлжээ. Тэрээр анх “Barney and Friends” гэх телевизийн шоунд тоглон алдартай болсон бөгөөд 2008 онд “Hollywood Records”-той гэрээ хийсэн байна. Селена анхны цомгоо 2013 онд "Star Dance" нэрээр гаргасан ба 2018 онд Инстаграм дахь хамгийн олон дагагчтай хүн болж байв.
Эх сурвалж: onthisday.com