НЭГ ДОР 10 КИЛОГРАММ АЛТ ДАВТАЖ БУРХАН УРЛАСАН ДАРХАН ЦӨӨН БАЙХ
Монголчуудын гэр сууц гэж авсаархан, хаана ч барьж болохоор онцлог бүтэцтэй эд. Тиймдээ ч уран дархан, урлагийн гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуун гуай өөрийн урласан гэрээ хувийн галерей дотроо барьчихсан сууна. Монгол дархны нарийн ур хийц нэвт шингэсэн энэхүү урлагийн бүтээл үүднээсээ эхлээд л хараа булааж, нүд хужирлахаар нандин, бас уран ховор хийцтэй юм. Хаалганы бариул нь зааны толгойтой, хоёр тийшээ нээгддэг хаалган дээрээ эвтэй дөрвөн амьтан урласан нь орж ирж буй зочдыг эвтэй, сайн сайхан байгаасай гэдгийг ерөөсөн утгатай гэж урлаач маань тайлбарлав.
Энэхүү гэрийг Монголын бүх бэлгэдлийг шингээн урлажээ. Гэрийн тоононд хүчит амьтдын дүрс, төрийн сүлдийг товойлгон хийсэн байна. Уран дархны нөр их хөдөлмөр, хөлс шингэсэн энэхүү бүтээл Монголын нэгэн хосгүй бүтээлийн тоонд зүй ёсоор бичигдэж ч мэдэх юм. Олон хүний дөрвөн жилийн хөдөлмөрийг шингээсэн энэхүү гэрийн нэр нь “Эрдэнийн алтан өргөө”. Эрдэмтэй хүмүүс эл өргөөнд цугларч сайн сайхныг ярьж, ном хаялцаж байгаасай хэмээн ерөөж бүтээсэн учраас ийн нэрлэсэн гэдгээ уран дархан О.Эрдэнэчулуун гуай хэлж байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Таны урласан гэр ямар нарийн уран хийцтэй юм бэ. Та том бүтээл хийе гэж зорьж урлав уу,эсвэл хэн нэгэн захиалсан юм уу?
-Миний амьдралдаа хийсэн бүтээлүүдийн томоохон нь юм даа. Уран дархан хүн ашиг харж урлал хийвэл бүтээл чанартай болохгүй. Олон жил хийсэн ажилдаа хүн дурлачихдаг юм. “Эрдэнийн алтан өргөө”-г өөрийнхөө дур сонирхлоор урласан. Энэ сайхан бүтээл өөрөө бүтсэн гэж хэлж болох байх. Оюуны өмч нь хэдийгээр миний нэр дээр боловч найман хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн бүтээл л дээ.
Үнэ өртгийг нь тооцвол орсон материалаасаа шалтгаалаад багагүй л юм гарах байх. Гэхдээ нарийн өртөг хэлэх боломжгүй. Хүн сонирхоод авья гэвэл үгүй гэхгүй. Энэ өргөөний онцлог нь угсардаг, орчин үеийн хийцтэй, оосор бүчгүй, хана нь салахгүй, эвхэгдэхгүй. Багана бол зүгээр бэлгэдлийн маягтай тулчихаад байгаа юм. Түүнээс баганагүй байсан ч болно. Униных нь үзүүрт сагалдарга байхгүй, углуургаар угсарна.
-Таныг төрийн дархан гэж авгайлдаг. Энэ цол хэргэмийг ямар бүтээлээр хүртсэн юм бэ?
-Төрийн дархан гэж албан ёсоор олгодог цол байхгүй л дээ. Засаг, төрийн захиалгаар бүтээл урладаг болохоор түмэн олон тэгж авгайлсан байх. Гэхдээ төрийн дархан гэсэн хүндлэлийг хүлээсэн цөөн хүний тоонд багтдагаараа бахархдаг. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн бол албан ёсны цол.
-П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа АНУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Ж.Бушд таны бүтээлийг бэлэглэж байсан гэл үү?
-1990 он юм даа. МҮДН-ын дарга Да.Ганболдод би ажил урлалаа үзүүлснээр тэр үед Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайн сонорт хүрсэн юм билээ. Д.Бямбасүрэн гуай манай гэр урлангаар зочилж миний урласан бүтээлүүдийг сонирхсон юм.
Хөдөлгөөнт дүрсийг бүтээлдээ тусгадгаараа миний ур хийц ялгаатай болов уу
Түүнээс хойш би засаг, төртэй хамтарч ажиллах болсон. Тухайн үед биднээр мөнгөн тоногтой, эрдэнийн чулуун чимэглэлтэй хатгамал “Цагаан дарь эх” бурхныг захиалгаар хийлгэж, Ерөнхийлөгч П.Очирбат гуай АНУ-д айлчлахдаа эцэг Ж.Бушд бэлэглэж байлаа. Үүнийхээ хөлсөнд бидэнд 40 килограмм цагаан мөнгийг улсын банкны эрдэнэсийн сангаас гаргуулан өгч байсан юм. Бас 30 мянган төгрөг өгсөн. Энэ нь миний уран бүтээлийг төр засаг дэмжсэн, үнэлсэн шагнал юм даа.
-Үүнээс хойш та төрийн захиалгаар хэчнээн бүтээл урлав?
-Улсын эрдэнэсийн санд миний урласан хоёр бүтээл хадгалагдаж байгаа. Үүнд би сэтгэл өндөр байдаг юм. Уран дархчуудын дунд “Баян Намсрай” бурхан бүтээлгэх нууц тендер зарласан. Уг тендерт оролцсон есөн дархныг дуудаад нэг нэг бурхан хийлгэсэн. Есөн дархнаас шалгарч, Э.Баярцогт бид хоёр хамтарч 10 килограмм алтаар “Баян Намсрай” бурхан урлах үүрэг хүлээсэн.
Нэг дор 10 килограмм алт давтаж бурхан урласан дархан цөөн байх. Мөн 2017 онд Улсын эрдэнэсийн сангийн захиалгаар “Мөнгөн мод” бүтээл урлаж өгсөн. Энэ бүтээлд 18.2 кг мөнгө, 50 гр алт орсон. Түүнчлэн төв банкны тамгыг 100 лан цагаан мөнгөөр урласан удаатай. Нэрлээд байвал чамгүй урт жагсаалт болох байх. Төр засгийн тэргүүн зочдод зориулсан бэлэг дурсгалын мөнгөн сэлэм, хэт хутга, шатар олныг хийж өгч байлаа.
-“Дархан хүн бурхан ухаантай” гэж хэлц үг бий. Та удам дамжсан уран дархан уу?
-Би уран дархны мэргэжлийг сонирхох болсон маань бэр эгч З.Цэцгээгийн гоёл чимэглэлтэй холбоотой. Бэрийн эцэг Зундуй нь уран дархан хүн байсан бөгөөд түүний хийсэн эд хэрэглэлийн ур хийц намайг дархан болох хүсэл сэдэлтэй болгосон юм. Өвгөн дархан Зундуйн зөвлөснөөр 1978 онд багш Д.Батцэнгэлд шавь орж, дарх хийх гараагаа эхэлж байлаа.
Надад эрдэм мэдлэг, ур ухаанаа харамгүй хайрлаж, чаддаг бүхнээ зааж сургасан олон багш бий. Багшийн эрдэм шавиас гэж. Сайн багшаас л сайн шавь төрнө шүү дээ.Д.Батцэнгэл багш сүлжмэл хэрэглээний эдлэл, Ж.Батбаяр багш баримал цутгуур, М.Ганбаяр, Ж.Төмөрбагана багш нар маань уран хөөмөл хийх аргыг зааж сургасан. Цагийн жамаар зарим нь бурхны оронд одож, одоо Ж.Төмөрбагана багш маань л надад сайн зөвлөгч минь болж байна.
-Сайн багшаас сайн шавь төрнө гэснээс та өөрөө хэчнээн шавьтай вэ. Энэ нарийн ур хийцийг хэн нэгэн өвлөж үлдвэл улс оронд хэрэгтэй байх, тийм үү?
-Шавь бий бий. Уран бүтээл урлахынхаа хажуугаар бас багшилдаг. Сурсан мэдсэнээ хойч үедээ зааж үлдээлгүй яахав. Гайгүй нэрд гарч магадгүй гэсэн хэдэн сайн шавьтай болсон. О.Соёлбаатар, Г.Сэргэлэн, А.Ганзориг, Х.Хүрэлтулга, Э.МөнхЭрдэнэ гэж гарын таван хуруу шиг сайн шавь нар бий. Эднийг улсад тоогдохоор уран гартнууд гэж би хувьдаа үнэлээд байгаа юм. Уг нь дарх яаж хийдгийг олон залуу заалгасан.
Зарим нь өнгө, мөнгө хөөгөөд явчих юм. Аливаа бүтээл туурвидаг хүн өнгө, мөнгө хөөвөл жаахан онцгүй л дээ. Хүн бүтээл хийхдээ сэтгэл оюун, ур ухаан бүгдийг шингээн урлаж байж сая төгс бүтээл болно. Ялангуяа бурхан урлахад маш нарийн ур хийц, стандарт, хэмжүүр шаарддаг. Бас нарийн дүрэмтэй. Миний уран бүтээлийн гол чиглэл бол бурхан урлал. Дэлхий нийтэд шашны урлал сонгодог урлалд тооцогддог. Тийм ч утгаараа ур хийц алдаагүй байх ёстой.
БУРХАН УРЛАЛД НЭГ Л ДҮРЭМ БАРИМТАЛДАГ
-Таны урласан “Ногоон дарь эх” бүтээл Дизайнеруудын холбооны шилдэг бүтээлээр шалгарч байсан гэсэн. Бурхан урлалын онцлог нь юу байх вэ?
-“Ногоон дарь эх” бурхан бол өнгө нь ногоон л байх ёстой. Баруун талын хөлөө суудлынхаа урдуур сул жийсэн, хөлийнхөө уланд бадамлянхуяа цэцэгтэй байх ёстой. Ийм байдлаар л “Ногоон дарь эх”-ийг бүтээнэ. Хэрэв хоёр хөлийг нь завилж суусан байдлаар бүтээчих л юм бол буруу болоод явчихна шүү дээ. Өндөр гэгээний урласан бурхдын онцлог бол хүний биеийн анатомыг маш нарийн, цэгцтэй гаргаж чадсан.
Хаанаас нь ч харсан хүн гэдэг агуулгаар урласан байдгаараа онцлог. Нас тогтсон эмэгтэйн хамгийн сонгодог суудлыг Өндөр гэгээний “Ногоон дарь эх” бурхнаас харж болно. Бурхан урлалын дэг жаяг бол гарын байрлал, хөдөлгөөн, мэлмий, өнгө нь гажих ёсгүй. Нэг л дүрэм баримталж урлах ёстой. Бурхан урлаач дэг жаягийг нь зөрчиж болохгүй. Балбын урлаачдын хийдэг “Ногоон дарь эх” бол хөлийнхөө уланд бадамлянхуа цэцэггүй байдаг.
Миний хамтарч ажилладаг хүмүүсийн дийлэнх нь лам нар, тэр дундаа гэгээн, ренбүчи нар байдаг. Эд бол миний захиалагч бас зөвлөгч, багш нар юм даа.
-Урлаг судлаач, шинжээчид энэ хийц бол уран дархан О.Эрдэнэчулууны бүтээл мөн байна гэдгийг яаж таних вэ. Бусдын бүтээлээс ялгарах онцлог байна биз?
-Сайн бүтээл цаг хугацааны хувьд шалгарч үлдэх байх. Одоохондоо манай улсад монгол дархны онцлогийг ялгаж судалдаг судлаач ховор байна. Сүүлийн хэдэн жилд л монгол дархны урлаг сэргэж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа энэ тэрний ур хийц, онцлог гэдгийг нарийн шинжилж тогтоож чаддаг болох байх. Мөнгөн аяга гэхэд л энэ тэрнийх гэж ялгарахааргүй болчихоод байгаа. Уран дархны хийцүүд сонгодог хэв маяг руугаа орох хараахан болоогүй байна. Мөнгө, орлого хөөсөн цаг үед бид амьдарч байна. Хуучны дархчууд шиг сонгодог хэв загвартай бүтээл гаргах нь ховор байна шүү дээ. Миний фэнүүд л миний хийцийг мэднэ. Сонгодог хэлбэрт очвол танигдахүйц содон хийцтэй болно.
-Ямар ч уран дархан хүнд минийх шүү гэж таниулах нууц тэмдэг байдаг болов уу гэж бодоод байна. Яагаад ч юм төрд тоогдсон дархан хүний бүтээл хэдэн зуун жилийн дараа асар өндөр үнэ хүрч болно шүү дээ. Тэр үед юугаар нь таних вэ гэдэг л сонирхол татаад байна?
-Дархан хүний бүтээлдээ шингээдэг нууц гэж бий (инээмсэглэв). Монголын оюуны өмчийн хуулиар баталгаажсан хувийн тэмдэг дарх хийдэг хүн бүрт бий л дээ. Өндөр гэгээн л гэхэд нууцлалын цэг тэмдгээ хамгийн нууц газруудад нь тавьсан байдаг нь түүхийн ном зохиолуудад гардаг. Хүмүүс сүүлийн үед тэнгэрт хальсан аавдаа, ээждээ тусгайлан зориулж бурхан бүтээлгэдэг болж.
Ингэж үе дамжсан бүтээл туурвихад ямар цаг үед, хэн бүтээж өгөв гэдгийг нууцлалын тэмдгээр нь таних ёстой байх. Амьтны хөдөлгөөнт дүрсийг бүтээлдээ тусгаж гаргадгаараа миний ур хийц бусдаас ялгаатай болов уу. Мэдээж уран дарх хийдэг хүн бүрт бусдаас ялгарах зүйл байгаа шүү дээ. Социалист нийгмийн үед гар урлалыг дарж байхад амьтны дүрс урлал устах шахаж байсан. Тэр үед амьтны дүрс урлалаар дагнаж байлаа.
АЖАА ГЭГЭЭНИЙ ТАХИЛЫН ЦӨГЦҮҮДИЙГ УРЛАЖ ӨГСӨН
-Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг бурхныг бүтээхэд та гар бие оролцож байв уу?
-Тэгэлгүй яахав. Би багшийнхаа хамт оролцож байсан. Миний хамтарч ажилладаг хүмүүсийн дийлэнх нь лам нар, тэр дундаа гэгээн, ренбүчи нар байдаг. Эд бол миний захиалагч бас зөвлөгч, багш нар юм даа. Ажаа гэгээн гэхэд тахилын найман цөгцийг 15 лан цэвэр мөнгөөр хөөмөлдүүлж, 80 грамм алтаар амсарлуулж бүтээлгэсэн.
Амарбаясгалант хийдийн хүндэт хамба Гүрдаваа ренбүчийгийн захиалгаар Зайсан дахь “Бурхан багшийн сэрэг дүр бүхий Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит төв”-д шашны эдлэлүүд, бурхад, бурхан багшийн найман суваргыг 60 см-ийн өндөртэйгээр зэс хөөмөл, алтан шармалаар урлаж өгсөн. Мөн алтан шармал, зэс хөөмөл “Мэгжид Жанрайсиг” бурхан, “Богд Зонхов” бурхныг хоёр шавийн хамт цэвэр мөнгөөр бүтээж байлаа. Би Гүрдаваа ренбүчийгийн хувийн дархнаар ажилладаг байсан юм.
-Уран дархан гэж яг ямар хүнийг хэлэх вэ. Эвтэйхэн хэлбэртэй бөгж цохичихдог хүн байсан ч манай монголчууд дархан гэж хэлдэг шүү дээ?
-Энэ бол нийтлэг нэр л дээ. Нарийн яривал бүхий л төрөл шингэсэн нэлээд түвэгтэй мэргэжил бол уран дархны мэргэжил. Ер нь монгол дарх бол дэлхийд байхгүй содон урлаг. Мөнгөн аяга л гэхэд дэлхийд байхгүй. Модон дээр мөнгөн металл бүрхсэн аяга бол Монголоос өөр хаана ч байхгүй. Тэгэхээр монгол дархны хийц хамгийн өндөр түвшинд хөгжсөн гэж би хувьдаа дүгнэдэг.
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд мөнгөн эдлэлээ хэрэглэдэг болсон. Түүнээс социалист нийгмийн үед алт, мөнгөн эдлэл үнэ цэнэгүй байлаа шүү дээ. Тэр үед та өөр ажил хийж байв уу?
-Социалист нийгмийн үед бага сага хийдэг байсан. Гэхдээ чөлөөтэй бүтээл урлаж чаддаггүй л байлаа. Ачигч, сантехникийн селесарь хийж явсан үе бий. Хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөггүй байсан шүү дээ.
Он удаан жил нэг ажлаа хийгээд, нэг бодлыг олон давтамжтай бодохоор үйлдэл болдог гэж лам нар тайлбарладаг. 40 жилийн бодол хэдэн мянга дахин давтагдахад оюун болж хувирдаг юм байна. Энэ оюун ухаан дараа төрөлд дамжихад авьяас болж хувирдаг гэж буддистууд тайлбарладаг юм.
Хийсэн багахан эд зүйлээ зараад дамын наймаа хийсэнд тооцогдож цагдаад дуудагддаг байлаа. Багажаа хураалгах, баривчлагдах гээд дарамт шахалт амсаж л явлаа. Ер нь улсад ажиллахыг их шахаж шаарддаг байсан даа. Ингэлээ гээд би уран дархны ажлаа орхиогүй. Цаг тутамд суралцсаар яваад л өнөөдрийн амжилтад хүрсэн. 40 жил энэ ажлыг хийж байна.
Он удаан жил нэг ажлаа хийгээд, нэг бодлыг олон давтамжтай бодохоор үйлдэл болдог гэж лам нар тайлбарладаг. 40 жилийн бодол хэдэн мянга дахин давтагдахад оюун болж хувирдаг юм байна. Энэ оюун ухаан дараа төрөлд дамжихад авьяас болж хувирдаг гэж буддистууд тайлбарладаг юм. Бурхан урлах бүрт багш нараасаа зөвлөгөө авдаг болохоор шашны талаар элдвийг ч хүүрнэх тохиолдол гардаг. Магадгүй миний бүтээсэн бурхдад нүдэнд өртөхгүй алдаа байхыг үгүйсгэхгүй.
Бүр уран тансаг байдал дээрээ хүний сэтгэлд хүрэхгүй байх вий гэж би өөрийгөө байнга голдог. Бурхан багшийн дүрийг урлахад баруун гарын дунд хурууг суудлынхаа жавдан болсон бадамлянхуа цэцгийн ирмэг дээр хүргээгүй л байвал буддагийн номонд заасан нэг тэгийг алдчихлаа л гэсэн үг. Тэгэхээр баруун гарынхаа дунд хуруугаар бадамлянхуа цэцгэн дээрээ заавал тулсан байх ёстой. Ийм байдлаар урлаж чадвал ариуны дээдийг биедээ шингээж байна гэсэн үг. Гэтэл одоогийн залуус юмыг нарийн ажиглахгүй байна. Уран дарх хийхэд маш нарийн ажиглалт хэрэгтэй.
Түүний галерейд өрнөсөн бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Төрөөс хүртсэн олон шагнал дурсамж, түүх өгүүлсэн олон зургуудаа ханандаа өлгөжээ. Номын шүүгээн дээрээ “Намсрай” бурхан бүтээж байсныг нь гэрчлэх батламж, “Мөнгөн мод” бүтээснийг нь батлах өргөмжлөлөө тавьсан нь өвгөн дархны бахархал гэлтэй.