Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр энэ сарын 9-нөөс эхлэн БНСУ-ын Асиана эйрлайнс компанийн Улаанбаатар-Инчеон чиглэлийн шууд нислэг эхэлнэ гэж мэдээлэв. Мөн олон жилийн турш яригдсан "Туркиш эйрлайнс" компанийн УБ-Истанбул, Истанбул-УБ-ын шууд нислэг удахгүй эхэлнэ гэсэн юм.
“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төслийн ажлын явц 65 хувьтай байна гэж танилцуулав. Энэ нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих төсөл юм.
УИХ-ынгишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг УИХ-ындарга Г.Занданшатарт өргөн барилаа. Банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байгаа тул энэ хууийн төслийг боловсруулжээ.
Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан хариуцах байгууллагад нь хүлээлгэн өгчээ. Нийт 123 сая төгрөгийн өртгөөр хийсэн уг ажлыг Улаанбаатар Смарт карт ХХК гүйцэтгэсэн юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сүүлийн гурван парламентын турш ярьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ төсөл дээр ажиллан, иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонссон байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан үр дүнгээ нэгтгэж, өчигдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн иргэдийн санал, бодлын дагуу зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг тусгахаар болжээ.