Энэ жил Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, НҮБ-д элсэн орсны 50 жилийн ойн баяр давхар давхар тохиож байна.
Үүнээс хамгийн чухал гэж хэлж болох баяр нь Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ой бөгөөд бид түүхэндээ анх удаа хамгийн чухал баяраа тэмдэглэж буй нь энэ юм.
Нэгэнтээ дэлхийн талыг байлдан дагуулж явсан Их Монгол улс олон зуун жилийн түүхийн нугачаанд сайн муу ямар ч тээгийг үл ажран өдийг хүрсний ач гавьяа нь ухаант өвөг дээдэс минь билээ. Харин өдгөө Тусгаар тогтнолын өдөр чухам ямар учиртай болохыг ч үл мэдэх залуус цөөнгүй байна. Тиймээс бид энэ өдрийн талаар зайлшгүй дурьдууштай түүхэн зарим үйл явдлыг та бүхэнд хүргэе.
ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ...
“Өвөр Монголын гүн Хайсан, Алмас-Очир нар 1907 оны орчим Хүрээнд ирж, Богд болон Монголын ноёд лугаа Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг өрнүүлэх цаг болсон талаар ярилцав.
1900 онд Улиастайд цэргийн бослого гарч, 1903 оноос Засагт хан аймгийн Маньбадар гүний хошуунд Ард Аюушаар толгойлуулсан хөдөлгөөн өрнж, 1909 онд Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн бослого дэгджээ.
1910 онд Их Хүрээнд лам нарын зодоон гарч, Барга хошуунд Дамдинсүрэнгээр удирдуулсан үндэсний хөдөлгөөн өрнөжээ. Ийнхүү Монголын газар бүр Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн үндэсний тэмцэл өрнөж байв.
1911 оны эхээр Манжийн засгийн газар Хүрээний амбангийн мэдэлд буй хилийн монгол харуулуудыг хятад цэргүүдээр солихоор шийдсэн байна. Жавзандамба хутагт болон Монголын ноёд Манжийн эрх баригчдын зүгээс Монголд хэрэгжүүлж эхэлсэн энэхүү шинэ засгийн бодлого ба цэргийн шинэчлэлийг онцгой эсэргүүцэж байв.
МОНГОЛД ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ
Монголын ноёд, тухайлбал Сайн ноёноос Жавзандамба хутагтад албан бичгээр хандаж, Манжийн засгийн газраас хэрэгжүүлж буй сүүлийн үеийн бодлого Монголд аюул дагуулж байгааг тэмдэглээд, үүний эсрэг ямар арга хэмжээ авбал зохилтойг хэлэлцэх зорилгоор Халхын дөрвөн хан, засаг ноёдыг цуглуулахыг санал болгосон байна. Энэ бол 1911 оны тав, зургадугаар сарын орчим.
Богд Жавзандамба хутагт Сайн ноёны хүсэлтийг дуртай нь аргагүй хүлээн авч, зургадугаар сарын сүүлчээр болох даншиг наадмын үеэр Халхын дөрвөн аймгийн хан, ноёдыг хуралдаанд ирэхийг зарлиг буулгасан байна.
1911 оны зун Богдын зарлигаар олон аймаг шавиас даншиг өргөх нэрийн дор Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, түшмэд, хутагт хувилгаад цугларч, Хүрээнд хуралдаж, Манжийн "шинэ засгийн бодлого"-ыг хэрхэн эсэргүүцэх, Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар Манжаас тусгаар тогтнох цаг болсон хэмээн үзсэн тууштай хэсэг хүмүүс, тэдний дотор Халхын дөрвөн хан тэргүүтэй ноёд, лам нар Богд уулын арын модон дотор гэр барин, нууц зөвлөлгөөн хийжээ. Эл зөвлөлгөөнд Сайн ноён Намнансүрэн, Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, Шанзавын туслах, бага да лам Цэрэнчимэд нарын 18 хүн оролцсон ажээ.
Энэхүү ноёдын нууц зөвлөлгөөнөөс Их Орос улсаас тусламж эрэхээр чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилов.
1911 оны зун Хүрээнд Богдод даншиг өргөх үеэр болсон хурал болон Богд ууланд болсон ноёдын нууц зөвлөлгөөнөөс хойш Монголд өрнөж байсан улс төрийн үйл явдлуудыг харваас энэ үед үнэн хэрэг дээрээ түр засгийн газар байгуулагдсан байв. Иймээс эл байгууллагыг Орос улсаас тусламж гуйхаар явсан төлөөлөгчид ажлаа амжилттай гүйцэтгэн Хүрээнээ эргэж ирсний дараа албан ёсоор ёсчлон, Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар хэмээн 1911 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэрлэжээ.
Монголын түр засгийн газар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар Түшээ гүн Чагдаржав Богдын зарлигаар томилогдов. Анхны түр засгийн газрын гишүүд Жүн ван Гомбосүрэн, Чин ван Ханддорж, Хэбэй бэйс Гомбосүрэн, ван Цэдэнсоном, гүн Намсрай, да лам Цэрэнчимэд нар байжээ.
ТҮР ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТУНХАГЛАН ЗАРЛАСАН НЬ
Түр засгийн газрын даруй гүйцэтгэх нэг чухал зорилго бол Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглан зарлах явдал байв. Иймээс Манжийн олон жилийн дэглэм эцэс болж, Монолчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд 1911 оны 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд-соёмбо үсэгтэй далбааг мандуулжээ.
Улмаар Монголын Түр засгийн газраас Сандоо амбаныг Монголын нутгаас хөөсөн бичгийг 1911 оны 12 сарын 1-нд өгч, 4-нийх нь өдөр Манжийн сүүлчийн амбан тэрээр Хүрээнээс гарчээ. Ийнхүү Түр Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлаж, Монгол улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөх төрийн их ёслолд бэлтгэж эхэлжээ.
1911 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29
Цагаагчин гахай жилд улмаар өвлийн дунд сарын шинийн 9-н буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба хутагтыг 42 насанд нь Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан дарыг улсын эх хэмээн өргөмжилж, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их хүрээг улсын төв Нийслэл Хүрээ болгон Монгол улсыг байгуулж дэлгэр их ёслолыг үйлджээ.
Богд хаан буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын Засгийн газрыг таван яамтай байгуулж, Гададын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар Чин ван Ханддорж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар бэйс Гомбосүрэн, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар түшээ гүн Чагдаржав, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тайж Намсрай нарыг тохоон тавьжээ.
Энэхүү түүхэн ёслолыг Монголчууд бүгд орон даяараа тэмдэглэсэн байна.
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд хааныг эрдэнийн сууринд залж суулгасан тухай мэдээ дэлхий даяар түгж, улмаар Монгол Улсад дагаар орохоо илэрхийлсэн монгол овогтон хошуудын тоо олон болжээ. Тэдний заримаас дурьдвал, дөрвөд хоёр аймгийн 16 хошуу, захчины 3 хошуу, Алтайн урианхайн 7 хошуу, Торгуудын 3 хошуу, Хөлөнбуйр газрын солоон барга 8 хошуу, өвөр Монголын 6 чуулганы 49 хошуунаас 38 нь, цахар 8 хошуу дагаар иржээ.
Монгол Улс дахиж мандахын шинж лавтай ургаж, дорно зүгийн Хянганы уулаас баруун этгээд Алтан нуруу хоёрын хооронд бүхий газар усаар эзэлсэн бүрэн эрхт Монгол Улс болж байв...”
Ийнхүү өнөөгийн бидэнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлэн авчирсан өвөг дээдсээ бид мартах учиргүй билээ. Тэр цагаас хойш 100 жилийн хугацаанд Монголчууд бид асар хурдацтай хөгжжээ. Хэдийгээр сайн муу, сайхан муухай олон талтай зүйл өнөөгийн нийгэмд бий ч хурдтай хөгжсөн гэдгээ, цаашид ч гэрэлтэй ирээдүй биднийг хүлээж буй гэдгийг мартаж үл болохын зэрэгцээ түүнд итгэж, найдах нь хамгаас чухал юм.
Ингээд нийт Монгол түмэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Жич: Түүхэн дурьдатгалыг Оохнойн Батсайханы ерөнхийлөн хянан тохиолдуулж, Монсудар компанийн эрхлэн хэвлэсэн “Монголчууд ХХ зууны эхэнд” зурагт түүхэн номноос иш татлаа.
О.Ариунбилэг

Түр засгийн газрын даруй гүйцэтгэх нэг чухал зорилго бол Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглан зарлах явдал байв. Иймээс Манжийн олон жилийн дэглэм эцэс болж, Монолчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд 1911 оны 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд-соёмбо үсэгтэй далбааг мандуулжээ. Улмаар Монголын Түр засгийн газраас Сандоо амбаныг Монголын нутгаас хөөсөн бичгийг 1911 оны 12 сарын 1-нд өгч, 4-нийх нь өдөр Манжийн сүүлчийн амбан тэрээр Хүрээнээс гарчээ. Ийнхүү Түр Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлаж, Монгол улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөх төрийн их ёслолд бэлтгэж эхэлжээ.