Монголын уламжлалт хээ, дүрсийг даавуун дээр хөгжүүлэлт хийж, бүтээгдэхүүн урладаг үндэсний үйлдвэрлэгч бол “Цотан" брэнд.
Энэ удаагийн “Гарааны бизнес” буландаа бид үндэснийхээ ёс заншил, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч "Цотан" брэндийг онцолж байна.
Биднийг очиход нэгэн ажилтан нь үүднийхээ цэцэгсийг услан, тордож байлаа. Дэлгүүрт ормогц л өнгө өнгийн даавуун бүтээгдэхүүнүүд цэцэгс мэт алагласан, сэтгэл сэргээм таатай орчин угтлаа.
"Манай хамт олон даавуун бүтээгдэхүүнтэй ажилладаг тул яг л эмнэлэг шиг цэмбэгэр байх ёстой гэх дүрмийг ягштал баримталдаг" хэмээн ярих бүсгүйг Ц.Одонгэрэл гэдэг.
Ц.Одонгэрэл “1980-аад онд хувцасны сонголт муу, нэг төрлийн хувцас элбэг байсан үе. Иймд хувцсаа өөрөө хийх юм уу эсвэл загварыг нь өөрчлөөд л өмсдөг байсан. Тухайн үеийн мөрөөдөл бол сайн чанарын "Singer" оёдлын машинтай болох байлаа" хэмээв.
Тэрээр багаасаа дизайнер болох мөрөөдөлтэй ч өөрийгөө уран зургийн авьяасгүй гэж боддог тул МУИС-ийн Худалдааны эдийн засагч, маркетинг мэргэжлийг эзэмшжээ.
Малайзад амьдарч байх үедээ “Singer”-ийн экспо болж байхтай таарч гоёлын олон оёдолтой, хатгамал хийдэг олон төрлийн оёдлын машинуудыг Монголдоо нийлүүлэхээр зориг шулуудан Монгол дахь албан ёсны цорын ганц борлуулагч болоод зогсохгүй оёдол, загварын салбарт эргэж буцалтгүй орсон байна.
Тэрээр даавуу хөгжүүлэлтийн үйлдвэр нээж, брэндийнхээ нэрийн эрэлд гарахдаа Монголын нууц товчооноос Есүхэй баатрын худ, Дай Сэцэний ахайтан "Цотан"авхайн нэр нүдэнд нь тусаж тус нэрийг сонгожээ.
Үйлдвэрийн хойморт залрах Цотан брэндийн бэлгэдлийг шингээсэн энэхүү уран зургийг Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Баярт-Од өгчээ . Ингэхдээ "Энэ уран зураг танайд л байх ёстой юм байна. Монголын дэлхийг байлдан дагуулсан түүхийн эхлэлийг дүрсэлсэн юм шүү"хэмээн бэлгэшээснийг онцоллоо.