![](https://mgl.gogo.mn/news/2013/7/1/mm3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан “Цагаан сар-Монгол брэнд” үзэсгэлэн худалдаанд Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөр хоорондоо 4 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн.
Энэ арга хэмжээтэй агуулга нэг “Монгол наадам-Монгол брэнд” нэртэй үзэсгэлэн худалдаа “Мишээл ЭКСПО”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхий сайдын санаачилсан энэхүү үзэсгэлэн худалдаанд үндэсний 80 гаруй компани бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдаалж байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр уг үзэсгэлэнг сонирхсон бөгөөд энэ үеэрээ Үндэснийхээ их баяр наадмаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж, хоол хүнс, хувцас хэрэглэл, соёлын үнэт зүйл, урлаг соёлын зэрэг салбар бүрийг хамарсан хүртээмжтэй үзэсгэлэн зохион байгуулж байгаа Соёл, спорт аялал, жуулчлалын яам, “Монголын эдийн засгийн форум”, “Мишээл ЭКСПО”-д талархал илэрхийллээ.
“Монгол наадам, монгол брэнд” үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр ардын урлагийн тоглолт, өсвөрийн шагайн харваачдын үзүүлэх тоглолт болж байгаа юм.
Мөн гаднын зочид, жуулчид Монгол гэрт зочилж, монгол ахуй, соёл уламжлал, монгол гэрийн хийц загвартай танилцах боломжтой.
![](https://mgl.gogo.mn/news/2013/7/1/mm2.jpg)
![](https://mgl.gogo.mn/news/2013/7/1/mm1.jpg)
А.Сүрэн