Капитрон банк болон “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-н удирдлагууд хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б. Үүрцайхбаатар, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г. Гангамөрөн нар оролцлоо.
Дэлхий даяар нүүрлээд буй цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөөний хүрээнд зорилтот зах зээлд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таатай, уян хатан нөхцөлөөр хүргэх ажлыг цаг алдалгүй, түргэн шуурхай зохион байгуулж, харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.