БОАЖЯ-ны Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах төхөөрөмжүүд бохирдлыг олон үзүүлэлтээр хэмжиж эхэлсэн талаар мэдээлсэн.
Энэ үеэр сэтгүүлч өнгөрсөн амралтын өдрөөр баруун чиглэлийн товчоонд сурвалжилга хийгээд явж байдаа Арабын иргэд шонхор барьж, торонд хийгээд явж байхтай таарлаа. Шоронд байгаа шонхрууд нь цустай холилдсон дүр зураг харагдсан.
Хэчнээн шонхор барьсан болон энэ асуудлаар тодруулах гэтэл шалгуулаагүй. Албан ёсны зөвшөөрөлтэй гээд бичиг үзүүлсэн. БОАЖЯ-наас жилд хэчнээн шонхор агнах зөвшөөрөл өгдөг талаар сайд Б.Бат-Эрдэнэнээс тодрууллаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Жилд хэдэн шонхор Араб руу явуулах төслийг БОАЖЯ-наас гаргаж, зөвшөөрөл Засгийн газраар батлагддаг. Энэ мэдээллийг нууцалдаг. Мөн ан агнуурын тоог ч нууцалдаг. Энэ тоо нууц байх шаардлагагүй гэж үзэж байна. Шонхрыг хилээр гаргахдаа гаальд бүртгүүлдэг, энэ тоо гааль дээр очоод ил болдог. Төр аливаа мэдээллийг иргэдээс нууж болохгүй.
БОАЖЯ-наас гаргасан уг зөвшөөрөлд хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй гэсэн заалт байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс Монгол Улсын хууль журмыг мөрдөх ёстой гэв.