"Чингис хаан" үндэсний музей 2022 оны аравдугаар сарын 12-ноос албан ёсоор хаалгаа нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар тус музейг нийт 58000 гаруй үзэгч үзсэний 35000 буюу 60 хувь нь сургуулийн насны хүүхдүүд байна. Үүнээс тусгай хэрэгцээт 110 үзэгч үзсэнээс боловсролын хөтөлбөрт долоон үзэгч хамрагдсан.
Иргэдэд үйлчилж эхэлснээс хойш тус музей “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Монгол Улсад тэгш хамруулах боломжийг хангасан бүх нийтийн насан туршийн боловсролыг дэмжих тухай Тогтвортой хөгжлийн зорилго 4-д тусгаснаар “хүүхэд бүрийг чанартай боловсрол эзэмших эрхийг хангах” заалтын дагуу музейн боловсролын хөтөлбөрийг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна.
“Чингис хаан” үндэсний музей нь хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсролыг олгох зорилгоор хүүхдийн болон насан туршийн боловсролын хоёр танхимаар үйлчилж, тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хэрэгсэл, зориулалтын ширээ, сандлыг байршуулсан байна.
Цаашид тусгай хэрэгцээт иргэдийн боловсролыг дэмжих олон улсын стандартад нийцсэн хэрэгслүүдийг бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд 2023 онд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.