Дэлхийн түүхэд гуравдугаар сарын 19-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1279 оны гуравдугаар сарын 19. Яамэний тулалдаан
Өмнөд Сүн улсын Юань улстай хийсэн сүүлчийн тэмцэл болох Яамэний тулалдаан 1279 оны гуравдугаар сарын 19-нд болов.
Юань гүрний 20 мянган цэрэг 50 орчим хөлөг онгоцтой байсан ч 200 мянган цэрэг 1000 орчим хөлөг онгоцтой Сүн улсын тэнгисийн цэргийг стратегийн хүчээр ялсан.
Өмнөд Сүн улс цэргийнхээ талыг тулаанд алдаж эзэн хаан Бин өөд болсон бөгөөд Юань гүрэн Хятадын газар нутагт ноёрхох болжээ.
1932 оны гуравдугаар сарын 19. Сиднейн боомтын гүүрийг нээв
Нум шиг хэлбэртэй учраас "The Coathange" хэмээн нэрлэдэг Сиднейн боомтын гүүрний хөдөлгөөнийг 1932 оны гуравдугаар сарын 19-нд нээсэн.
Сиднейн дуурийн театртай хамт үзэсгэлэнт зураглалыг бүтээдэг гүүрийг барихад есөн жилийн хугацаа зарцуулжээ.
Нуман гүүр дундаа уртаараа дэлхийд наймд жагсдаг уг гүүр усны гадаргаас 134 метрийн өндөрт байрладаг ган хийцтэй хамгийн өндөр гүүр юм.
2003 оны гуравдугаар сарын 19. Иракийн дайн эхлэв
Иракийн цагаар гуравдугаар сарын 20-ны 05:34, баруун бүсийн цагаар гуравдугаар сарын 19-ний 21:34 цагт АНУ тэргүүтэй барууны орнууд Ирак руу довтолсон.
Дайн эхлүүлж буй ямар ч мэдэгдэл хийлгүйгээр эхэлсэн довтолгооны зорилго нь Иракийн удирдагч Саддам Хуссейнийг түлхэн унагах байв.
Дайн найман жил үргэлжилж 50 мянган цэрэг, 100 мянган энгийн иргэн амь үрэгдсэн бөгөөд Саддам Хуссейнийг цаазалсан.