Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн асуулт асуув. Тэрбээр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 10 гаруй жил сураад 30 хүртэлх насандаа мэргэжлээрээ ажиллаж эхэлдэг. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагад ажиллавал 47, 48 насандаа тэтгэвэрт гарах болдог. Ер нь шинжээчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудыг эмгэг судлаач, дүрс оношилгооны мэргэжилтнүүд шиг тусгай хүнд, хортой ангилалд нь хамруулах, эсвэл тэтгэвэрт гаргах хугацааг нь сунгах боломж бий эсэхийг лавлав.
Ажлын хэсгийн зүгээс, “Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 75.2-т энэ байгууллагад таваас дээш жил ажилласан бол өмнө нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан жилүүдийг нь төрийн тусгай албанд ажилласнаар тооцогдохоор тусгасан. Мөн насны дээд хязгаарыг эмэгтэй 47, эрэгтэй 55 нас гэж тогтоож, үргэлжлүүлэн 5 жил сунган ажиллах боломжтой байхаар тусгасан” хэмээн хариуллаа.
Ингээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.