Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг шаардсан жагсаал, цуглаан 17 дахь өдрөө үргэлжилж байна.
Төв талбайд жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар дөрвөн гэр барьсан. Өдөрт 15-16 орчим иргэн хонож байгаа аж. Хоноглож байгаа иргэдийн биеийн байдал муудах, амь нас эрүүл мэндээрээ хохирч болохуйц нөхцөл үүссэн гэж үзэн Сүхбаатарын талбайг даруй чөлөөлж учирч болох эрсдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор жагсагчдад мэдэгджээ.
Тухайлбал өчигдөр /2022.12.19/ жагсаал, цуглаанд оролцож буй 17 настай эмэгтэйн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн жагсагчид хоорондоо үзэл бодол таарахгүй, "Нүүрсний хулгайчдын эсрэг тэмцэгчдийн гэр тэр, намынхны гэр энэ" гэх байдлаар зөрчилдөж, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа аж.
Иймд жагсаал, цуглаанаар хүний нэр төрийг гутаан доромжлох өөрийн болон нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.