Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 3-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1879 оны дөрөвдүгээр сарын 3. Софи хотыг Болгарын нийслэл болгов
Софи хотыг Оттоманы хаант улсын ноёрхлоос чөлөөлсний дараа 1879 оны дөрөвдүгээр сарын 3-нд Болгарын нийслэл болгожээ.
1877-78 оны хооронд болсон Орос-Туркийн дайны үед Оттоманы генерал Сулейман Паша хотыг авч үлдэхийн тулд шатаана хэмээн сүрдүүлж байв.
Гэвч хотын Болгар иргэд өөрсдийгөө зэвсэглэн Оросын талд тулалдсан бөгөөд 1878 оны нэгдүгээр сарын 4-нд Оросын цэргүүд Софи хотыг чөлөөлсөн.
1973 оны дөрөвдүгээр сарын 3. Гар утаснаас анх удаа дуудлага хийв
Хамгийн анхны гар утсыг Motorola компани үйлдвэрлэсэн бөгөөд 1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд анхны дуудлагаа хийсэн.
Анхны гар утсаар компанийн инженер Мартин Күүпер өрсөлдөгч Nokia компанийн "Bell Labs" дахь инженер Жоел Энгелс рүү залгажээ.
Гар утас 2 кг жинтэй, 23 см урттай байсан ба 10 цаг цэнэглээд 30 минут дуудлага хийх боломжтой байв.
2016 оны дөрөвдүгээр сарын 3. Панамын баримтыг дэлгэв
"Panama Papers" хэмээн нэрлэсэн оффшор хөрөнгийн талаарх баримтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 3-наас олон нийтэд дэлгэж эхэлжээ.
Панамын оффшорын хуулийн фирм болон "Mossack Fonseca" байгууллагаас 2.6 терабайт хэмжээтэй 11.5 сая баримтыг задруулсан дунд 214 мянган оффшор компанийн санхүүгийн мэдээлэл байв.
Уг өгөгдөлд дэлхийн 80 орны 107 байгууллагын сэтгүүлчид хамтран дүн шинжилгээ хийсний эцэст 2016 онд 150 баримтыг олон нийтэд дэлгэсэн юм. Уг төсөл дата сэтгүүл зүйн түүхэд чухал оч холбогдолтой байв.