“Иргэдийн шудрага шүүх” ТББ-ынхан “Иргэдийн хяналт” мэдээллийн самбарыг төрийн байгууллага бүрт байрлуулах санаачлагыг гаргажээ. Ингэснээр төрийн албан хаагчдын иргэдийг чирэгдүүлж, хохироодог үйл ажиллагааг таслан зогсоох нэг арга бий болно хэмээн тэд найдаж байгаа ажээ. Харин энэхүү шинэ санаачлагынхаа талаар Ерөнхий сайдад танилцуулж, санал бодлоо солилцох зорилгоор түүнтэй уулзах хүсэлтээ тавихад тэр хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүгээр ч үл барам Ерөнхий сайдын албаны хүн “Та нар айлд ороод самбар байрлуулаад явдаггүй биз дээ” гэж амыг нь асуужээ. “Төрийн албаар үйлчлүүлнэ гэдэг иргэн бидний хувьд айлд ороод гарахтай адил гэж үү. Уг нь бид өөрсдийн мөнгөөр санхүүжүүлдэгээ бодохоор айл биш харин ч гэр минь баймаар санагдана” хэмээн “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ынхан гайхшаа баран ярьж байлаа.
Түүнчлэн Ерөнхий сайд тус ТББ-ынхныг хүлээж авна, эсвэл авахгүй гэдгээ мэдэгдэхгүй бол зургадугаар сарын 11-ний өдөр олныг хамарсан цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Учир нь засгийн газрын ордны үүднээс тэднийг “ердөө л хорь гаруйхан хүн байна” гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй буцаасан байна. “Хэрвээ Ерөнхий сайдтай уулзахын тулд заавал жагсаал цуглаан хийж, олон арваараа байх ёстой юм бол бид олон хүнийг цуглуулж байж очъё. Харин бидэнд лхагва гариг гэхэд хариугаа хэлчихвэл заавал жагсаж цуглах гээд байх шаардлага алга” хэмээн тэд ярьлаа.
М.Жаргал