- Хэргийн үнэн, зөвийг олтол өндөр настай ээж, ууган хүү нар нь суулт хийж тэмцлээ илэрхийлнэ гэв.
- Шүүх, хууль хяналтын байгууллагыг шударга байхыг тэд хүслээ.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат эхнэр, нөхөр хоёрыг хоёр айлын хоттой хонь, ямаа нийлэх үед айлаас найман ишиг хулгайлсан хэмээн буруутгажээ. Энэ хэрэг 2022 оны намар болсон бөгөөд нөхөрт нь 2 жил, эхнэрт нь 2.6 жилийн хорих ял оноожээ. Шүүхээс шударга бус шийдвэр гаргасан хэмээн үзэж тэдний ээж болон хүүхдүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ууган хүү Г.Төрболд, Манай ээж, эмээ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын унаган хүмүүс. Бид хотод амьдарч байгаад малтай болохоор хөдөө орон нутгийг зорьсон. Айл айлаас хэдэн мал худалдаж авсан.
Хэрэг өнгөрсөн намар болсон. Тэр үед манай хөрш айлын хонь манай хоньтой нийлсэн. Цагдаа ирж айлын малыг манайхаас салгаж авч өгсөн. Гэтэл дараа нь дахин биднээс найман ишиг нэхэмжилсэн. Манайд тэдний мал байхгүй.
Хоттой хонь, ямааг салгах үед манайхаас 61 толгой мал дутсан. Биднийг гэр бүлээрээ машинтай очиж найман ишиг хулгайлж өөрийн малдаа оруулахыг завдсан гэсэн зүйл ангиар буруутгасан. Шүүх хурлаар эмээ минь цагаатгагдсан. Түүнээс биш эмээг хүртэл хамсаатан гээд шүүхэд дуудсан.
Шүүхээс шударга бус шийдвэр гаргаж, ээжид 2.6 жил , аавд 2 жилийн хорих ял оноолоо. Одоо аав, ээж минь хоригдоод долоо хонож байна. Өндөр настай эмээ, дүү нар минь гэртээ хэцүүхэн үлдсэн. 12 настай дүү минь малаа харах гээд хөдөө ганцаараа үлдсэн. Бага дүү минь ээж, аавыг орсноос хойш юм идсэнгүй. Бид бүтэн нойртой ч хоносонгүй.
Манайхаас мал дутсан учир бид ч адилхан өргөдөл бичиж өгсөн. Гэтэл найман ишигний өргөдөл нь байгаа хэр нь манай өргөдөл алга болчихсон. Дахин өргөдлөө бичиж өгсөн. Ахиад л алга болчихсон. Манай алга болсон 61 толгой малны асуудлыг шийдэж өгөөгүй байж найман ишиг нэхэмжилсний төлөө манай аав, ээжийг цагдан хорьсон.
Хэнтий аймагт шударга шүүх, цагдаа, прокурор гэж байхгүй. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар нарт хандах гэж бид Улаанбаатарт ирсэн. Үнэн учрыг олтол бид суулт зарлана. Энэ хэргээс өмнө нэг хүнээс тав, зургаан тооны үхэр авсан юм. Тэр хүн үхрээ авчирч өгчхөөд зугтаачихсан. Гэтэл тухайн мал хулгайн мал болж таарсан. Үүнд аавыг минь буруутган бөөн юм болж, эцэстээ зугтаасан хүн нь хэргээ хүлээснээр аав суллагдсан. Энэ удаа дараа тохиолдож байгаа зүйл. Сүүлдээ дур зоргоороо биднээс мал нэхэж байна. Эхлээд найман ишиг байсан. Шүүх хурал дээр арвыг үр төлтэй нь нэхсэн. Юмны үнэн зөвийг нь тогтоогоогүй байж хөхнөөсөө ч гараагүй нялх дүүгээс минь ээж, аавыг салгаад аваад явлаа” гэв.
Эхнэр Гэрэлтуяагийн ээж Б.Даариймаа, Би 80 настай. Даралттай, эмчийн хяналтад байдаг, хагалгаанд хоёр, гурав орсон хүн. Прокурор, шүүх, цагдаа нар буруу шүүж, миний охин, хүргэн хоёрыг шоронд хийсэн. Манай 12 настай хүү хониндоо явган явдаг.
Ишиг нь алга болсон гээд байгаа айл мал олонтой, малчинтай. Бид олон айлаас мал худалдаж авсан. Ижил буруу, танигдахгүй, олон мал хариулсан. Хэрэгт буруутгах үед охин минь найман сартай жирэмсэн байсан. Хүргэн хадлан, бордоондоо явчихсан эзгүй байсан. Бид хонь, малаа тоолж, тэмдэглэж чадахгүй байв. Яагаад тэр айлын малтай нийлснийг бид мэдэхгүй. Зориудаар л нийлүүлсэн байх гэж боддог. Дараа нь бид хонь, малаа 5-6 удаа тоолсон.
Гомдол мэдүүлээд байгаа хүний охин нь манай 12 настай хүүхдийг хониндоо явахад нь “Яах гээд ийшээ яваад байгаа юм, та нар удахгүй бүгд үхнэ” гэж загнасан байсан. Маш их гомдож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнэ нартай би уулзмаар байна. Энэ хилс хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, үр хүүхдийг минь гаргаж өгөөч гэж хүсмээр байна.
Ууган хүү Г.Төрболд, Төр засгаас сум, орон нутагтаа төвлөрч амьдарцгаая гэсэн уриалгууд сүүлийн үед их гаргаж байна.
Хотоос хөдөө орон нутагтаа мал маллаад амьдаръя гэхээр “Чи манай нутгийн хүн биш, чи угаасаа хулгайч” гэх зэргээр доромжилж, байнгын дарамтанд амьдарч байна. Сумын залуучууд согтуу ч бай, эрүүл ч бай бүгд ирээд л ална гэж сүрдүүлдэг. Энэ талаар бид ХЭҮК-д хандсан. Хариу ирээгүй. Ядуу буурай, дарга танилгүй иргэдээ шоронд хийчхээд, хэчнээн тэрбумаар нь идсэн хүмүүс зүгээр цагаатгагдаад л гараад ирдэг. Хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчилдэггүй хууль юм бэ.
Энэ хэргийг шударгаар шүүхийг бид хүсэж байна. Бидэнд өмгөөлөгч хөлслөх хөрөнгө алга. Бидэнд сэтгэл гаргаж туслах өмгөөлөгчид байвал холбоно уу” гэлээ.
Энэ хэрэгт Хэнтий аймгийн шүүх, прокурор, цагдаа нар тэднийг үл тоон, өгсөн өргөдлийг нь ор мөргүй дарж байгаа тул итгэл алдарч хэргийг шударгаар шийдвэрлэх хүртэл суулт зарлахаар Улаанбаатар хотод ирсэн гэв.
Б.Саранчимэг