Тэмүүжин, Жамух нарын анд бололцсон түүхийг монгол хүн бүр мэдэх байх. Өнгөрсөнд амьдарч байсан гэх тэр хүмүүс бодитоор оршиж байсан эсэх, бидний сонсож ирсэн үйл явдлууд үнэхээр өрнөсөн гэдгийг хэрхэн батлах вэ? Мэдээж баримтууд нотолно. Аль нэг соёл иргэншлийн ул мөр болж үлдсэн өв, дурсгал, бичээс хэр их олдоно төдий хэмжээгээр бидний өвөг гэж ийм хүмүүс байсан, бид ийм соёлын үргэлжлэл гэдгээ нотолж чадна.
Нэгэнт олдсон эдгээр түүхэн баримтыг маш сайн хадгалж, хамгаалж чадвал хойчийн хэдэн мянган жилийн дараа ч монгол соёлын талаар тэртээгээс өнөөг хүртэл гэж бахархалтайгаар ярьж чадна.
Түүхэн баримт олох нь чухал бол түүнийг хадгалж, хамгаалах нь бүр ч чухал. Мөн он удаан жил хадгалж, үзмэр болгон бусдад танилцуулахын тулд байнга сэргээн засварлах шаардлагатай. Тэгвэл манайхан соёлын өв, дурсгалаа хэрхэн хадгалж байгаа, хэрхэн сэргээн засварладаг талаар тодруулж Чингис хаан үндэсний музейн Сан хөрмөг хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалагтай ярилцлаа.
Тэрбээр, “Ажиллах хугацаандаа чадах чинээгээрээ олон хүнд соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт ямар чухал вэ гэдгийг ойлгуулахыг хичээнэ” гэв.
МАНАЙ УЛС СОЁЛЫН ӨВИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ ХАДГАЛЖ, ХАМГААЛДАГ ХОЁРХОН БАЙГУУЛЛАГАТАЙ
Чингис хаан үндэсний музей үзмэр цуглуулгыг олон улсын музейн зөвлөлөөс гаргасан стандартын дагуу хадгалж, хамгаалдаг. Манай улсын хэмжээнд соёлын өвийг стандартын дагуу хадгалж, хамгаалдаг хоёрхон байгууллагын нэг болоод байна. Уг нь бол соёлын өвийг хадгалдаг 30 гаруй байгууллага манайд бий шүү дээ.
Яагаад хоёрхон байгууллага л стандарт баримталж чадаж байгаа нь дараах шалтгаантай. Энэ нь манай орны хуурай уур амьсгалтай шууд холбоотой. Жишээлбэл, өглөө сэрээд гэрийнхээ чийгшлийн хэмжээг харахад 28 хувь байвал танай гэрт байгаа хамаг юм хатаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аливаа эд зүйлийн анхны төрхийг алдуулалгүй удаан хадгалахын тулд орчны температур, чийгийг тохируулах шаардлагатай.
Олон улсын стандартын дагуу бол яг ямар үзмэр вэ гэдгээс шалтгаалаад чийгийн хэмжээг 35-55 хувьд барьж өгөх ёстой. Европын орнууд энэ асуудлыг барилгаар нь шийдсэн байдаг. Манай музей бол сан хөмрөг бүрдээ агаарын чийгшил, дулааныг автоматаар тохируулагч төхөөрөмж суулгаж өгсөн.
Сан хөмрөгт хадгалж байгаа үзмэрээс шалтгаалж нийт гурван давхарт температур, чийгийг харилцан адилгүй тохируулдаг. Өөрөөр хэлбэл үзмэрийнхээ материалаас нь хамааруулж металл, даавуун эдлэлээр ангилаад орчны температур, чийгийг тохируулна. Металл эдлэлийг 55 хувийн чийгшилтэй нөхцөлд хадгалбал шууд зэвэрнэ. Харин даавуу, зөөлөн эдлэлийг 55 хувийн чийгтэй орчинд хадгалбал өнгө нь сэргээд л ирдэг. Үлдсэн нь 50-55 хувийн чийгшилтэй байлгах жишээтэй. Температурыг нь 18-22 градусын хэмд тохируулна.
Мөн дундаж температур, чийгтэй сан хөмрөгтөө хамт хадгалах боломжтой үзмэрүүдээ хүчил, шүлтгүй хайрцагт хийж хадгалдаг. Энэ хайрцгийг музейн сав баглаа боодлыг хийдэг гаднын компаниас захиалж авдаг. Зөвхөн хайрцгаас гадна түүний дэвсгэр, боох цаас, хатгах хадаас, зүүг нь хүртэл олон улсын стандартыг баримталж үзмэрт нөлөөлөхгүй материалыг сонгон ашиглаж байна. Тиймээс бид стандартаа барьж чадаж байна гэж үздэг.
Бусад музейн хувьд барилга, байшин нь олон жил болсон, анхнаасаа чийгшил дулаан тохируулагч төхөөрөмжгүй байгаа шүү дээ. Нэг шилэн хоргод зориулан чийг, дулаан тохируулагч автомат төхөөрөмж нэгийг аваад тавихад л 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Ийм үнэтэй зүйлийг манай бусад байгууллагууд шууд худалдаж аваад ашиглах боломжгүй байна. Нэг музей нэг шилэн хорготой байна гэж байхгүй. Багадаа л 20 шилэн хорго бий. Манайх гэхэд л 70 гаруй шилэн хорготой. Эзлэхүүнээс хамаарч нэг шилэн хоргод чийг, дулаан тохируулагчаас хоёрыг суурилуулах шаардлага ч гарна.
Монгол банкны эрдэнэсийн сан ч тэр, Чингис хаан үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв болон бусад байгууллагууд механикаар чийгшүүлэх аргыг давхар хэрэглэж байгаа.
Механик арга гэдэг нь ус болон жижиг чийгшүүлэх аппаратыг зааландаа тавихыг хэлнэ. Ажилтнууд усыг нь нэмээд, аппаратыг нь тохируулж, байнгын хяналтад ажиллуулдаг. Сан хөмрөгчид, куратор, ариутгалын технологичид маань өдөр бүр заалаа тойроод температур нь таарч байна уу? үгүй юу гэдгийг шалгадаг. Хэрэв чийгшил буурсан байвал тохируулж таарна. Манай улс нэгдсэн халаалтын системтэй шүү дээ. Юу хэлээд байна вэ? гэвэл барилгын бүх паар нэг температураар халдаг. Хэрэв нэг давхрын паар унтраавал бусад давхрын халаалт зогсох болон халаалтын системд нь доголдол гарах зэрэг хүндрэлтэй.
Музейн барилгыг барихдаа анхнаас нь халаалтын системийг нь яаж шийдэх юм, чийгшил, дулааныг нь хэрхэн тохируулах юм бэ гэдгийг бусад ердийн барилгаас өөрөөр буюу нэлээд чийгтэй байхаар тооцож, барих нь байна шүү дээ. Орчны чийгшил 25-30 хувьтай байхад ч бид доод тал нь 35-50 хувьд хүргэх үүрэг хүлээн ажилладаг. Үүнийг тохируулах гэж маш олон хүний хичээл зүтгэл ордог. Манай музейн 50 хувийг сан хөмрөг эзэлдэг бөгөөд түүнийгээ бүрэн автомат төхөөрөмжийн тусламжтайгаар чийг, дулааныг тохируулж байна. Үлдсэн 50 хувь нь үзүүлэнгийн заал гэж үзвэл 30 хувийг нь механик аргаар чийг, дулааныг тохируулдаг.
Чингис хаан үндэсний музей бол олон орон тоотой байгаагийн хүчинд уг ажлыг хийж чадаж байна.
БИД АМАРДАГТАЙ АДИЛ МУЗЕЙН ҮЗМЭР ХҮРТЭЛ АМАРДАГ
Сэргээн засварлалт ярихын тулд музей гэхээс илүү Соёлын өвийн үндэсний төвийн тухай эхэлж яръя. Соёлын өвийн үндэсний төв бол Монгол Улсын хэмжээнд хадгалагдаж байгаа хөдлөх болон хөдлөх бус бүх л дурсгалуудын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтыг хариуцан ажилладаг. Гэвч энэ байгууллагын сэргээн засварлагчийн албан тушаалд 10 гаруй хүн л ажиллаж байна. Нэг хүн жилд 10 гаруйхан үзмэрийг л сэргээн засварлаж чаддаг.
Жишээлбэл, та нэг дээл засварлах боллоо гэж үзье. Та нэг өдөрт алганы чинээ хэсгийг л оёж, бэхэлж чадна. Дийлэнхдээ 17-р зууны дээлүүд сэмрээд ирдэг. Тэгвэл сэмэрсэн утсыг нь дарж оёх хэрэгтэй болдог гэх зэрэг нарийн ажиллагаа их.
Би анхандаа мэргэжлийн сэргээн засварлагч нарын ажлыг ойлгодоггүй байсан. Шуудхан л хийчих ажлыг ямар удаан хийдэг юм бэ гэж. Гэтэл тэр хүмүүс үзмэрээ гэмтээхгүйн тулд зүүгээ хаана нь хатгахаа хүртэл тооцоолж бодож байж ганц хатгадаг байх жишээний. Тиймээс тухайн хүний хийж байгаа ажил маш их цаг хугацаа шаардагддаг.
Зарим металл эдлэл сэргээн засварлаж нааж байгаа хүмүүсийн хувьд бодисоо найруулна, үзмэрээ цэвэрлэнэ, найруулсан бодисоо хатаахгүйн тулд нэгээс, хоёр удаа бүрнэ. Хуурай, чийгтэй цэвэрлэгээ хийнэ гэх мэтчилэн хугацаа маш их ордог. Тиймээс нэг мэргэжлийн сэргээн засварлагч жилдээ биетэй том буюу 50см х 50 см харьцаатай 10 гаруйхан үзмэрт ажиллаж чадна. Гэсэн ч яг энэ тооцооллоор ажиллаж чадаж байна уу, мэргэжилтэн хүрэлцээтэй байна уу гэдэг мөн л бас асуудалтай.
Монголын үндэсний музей 50 мянга гаруй үзмэртэй гэж яригддаг. Гэвч нэг сэргээн засварлагчтай. Мэдээж жил бүр 50 мянган үзмэрээ сэргээн засварлахгүй л дээ. Цэвэрлэх шаардлагатай 200 гаруй үзмэр ч юм уу, сэргээн засварлах шаардлагатай 20-30 үзмэрийн ажил тухайн хүнд ногдоно. Гэтэл өнөөх хүн маань жилд 10 гаруй үзмэр сэргээн засварлах чадамж, буюу цаг хугацаатай байна. Үлдэж байгаа 10 гаруй үзмэрийг сэргээн засварлах боломжгүй, бөгөөд мэргэжилтний дутагдалтай гэх зүйл яригдаж байна.
Чингис хаан үндэсний музей сэргээн засварлагчийн дөрвөн хүний орон тоотой. Мөн манай музей бусад музейтэй харьцуулахад маш бага үзмэртэй. Яагаад гэвэл нээлтээ хийгээд удаагүй. Зөвхөн үзүүлэхэд дэглэсэн үзмэрүүдийг татсан гэсэн үг.
Үзмэрийг музейд цуглуулаад сан хөмрөгийг нь үзмэртэй болгож хэвийн үйл ажиллагааг явуулах гэдэг бас нэг ойлголт байдаг л даа. Энэ нь юу вэ гэвэл зарим нэг даавуу зөөлөн эдлэлийг олон улсын стандартын дагуу 3-6 сард сан хөмрөг буюу хадгалах стандарт орчинд аваачиж, үзүүлэнгээс буулгана. Гэрэл, тусгалгүй орчинд өөрт нь зориулсан тавиур дээр хэвтүүлээд нэг сар амраах ёстой. Амьд биетэй бид амардагтай адил үзмэр хүртэл амардаг.
Манай музей нээгдэхэд 10 мянга гаруй үзмэр, олдвор хамт ирсэн. Олдвор гэдэг нь үзмэр болох боломжгүй зүйлсийг хэлээд байгаа юм. 2000-3000 мянган сум ирсэн байлаа гэхэд л түүнийг 2000-3000 мянган ширхгээр нь тооцдог. Тэгэхээр Чингис хаан үндэсний музейд бол дахиад 15 мянган биет үзмэр нэмж авчирч, хадгалаад мөн дэглэх шаардлагатай байгаа. Үзмэрүүдээ дэглээд үзүүлэгт дэлгээтэй байгаа, унтуулж амраах шаардлагатай үзмэрээ буулгах ёстой юм. Ингэж үзмэрийн эргэлтийг хийж, музей хэвийн үйл ажиллагаагаа бүрэн хангах боломжтой болдог.
Үйл ажиллагааг хэвийн хангаж, сэргээн засварлалтыг сайн хийхэд Соёлын яам дэмждэг. Энд тэнд хураагдсан олдворуудыг манайх руу шилжүүлэх гэх зэрэг. Эрдэм шинжилгээний хэлтсийг маань археологийн малтлага, судалгаа хийх боломжоор хангаж, эрх зөвшөөрлийг нь өгсөн. Хэдэн жилийн дараа гэхэд манай музей 20 гаруй мянган үзмэртэй болж стандартын дагуу 3 сар тутамд дэглээтэй үзмэрээ буулган амрааж, нөгөөг нь дэлгэх түвшинд хүрнэ.
Чингис хаан музейг нээхийн тулд 5000 гуруй үзмэр, олдворуудыг сэргээн засварлах болсон. Манай орон тооны дөрвөн хүн яагаад ч хийж барахааргүй том ажил. Тиймээс Соёлын яам бидэнд энэ чиглэлээр сурдаг, ажилладаг бүх л хүмүүсийг төвлөрүүлж, баг гаргаж өгсөн. Соёлын өвийн үндэсний төвийн 10 гаруй ажилтан, Дүрслэх урлагийн музейн ажилтнууд, МУИС болон Улаанбаатар их сургуулийн археологийн чиглэлээр сурдаг оюутан зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Бас сайн дурын ажилтнууд хүртэл багт бий. Тодруулбал, Унгар улсын археологийн чиглэлээр ажилладаг оюутнууд тусалсан. Олон хүний хүчин чармайлтаар 5000 ширхэг олдвор, үзмэрийг цэвэрлэж, янзлаад олны хүртээл болгоод байгаа юм.
Цаашид манай музейн сэргээн засварлагчид малтлага, судалгааны ажилд оролцож ажиллана.
ЖИЛД 200 ГАРУЙ ОЛДВОР АВЧ ИРЭХЭД 20 ГАРУЙ НЬ Л ҮЗМЭРИЙН ШААРДЛАГА ХАНГАДАГ
Жилд 200 гаруй олдвор авч ирлээ гэхэд 20 гаруй нь л үзмэрийн шаардлага хангаж байна. Үзмэрийн шаардлага хангана гэдэг нь шууд үзмэр болоод олны өмнө дэлгээд тавих боломжтойг нь хэлнэ. Төрөлжүүлж байгаагийн нэг хэлбэр.
ЧАДВАРЛАГ БӨГӨӨД ОЛОН СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ БЭЛТГЭХ ШААРДЛАГА БАЙНА
Манай салбарт боловсон хүчин бэлтгэгдэх шаардлага байна. Одоогоор манай музей сэргээн засварлагчийн дөрвөн хүний орон тоотой гэж байгаа боловч нэг нь эзэнгүй л байна. Бид хүн авмаар байгаа ч олдохгүй байна.
Цаашид сургалтууд зохион байгуулж сэргээн засварлагч нараа арай олон төрөлд хүч үзэж чаддаг болгох зорилготой байна. Япон, Солонгос зэрэг орнуудад нэг хүн зөвхөн даавуун эдлэл сэргээн засварлахад мэргэшиж ажилладаг. Харин манай улсад археологийн олдвор, металл, даавуу зөөлөн эдлэлээ ч хамт хийдэг. Үүнээс харахад заримдаа манайхаас маш чадварлаг боловсон хүчин төрөөд байна. Гэхдээ нэг төрлөөр дагнаагүй учраас чадварлаг боловсон хүчин гэж үзэх үү гэдэг асуулт бий. Хийж байгаа зүйлээ гаршихад хангалттай цаг хугацаа оногдож байна уу гэдгээр нь олон улсын түвшинд харьцуулбал дутагдалтай байх талтай.
МУИС-д ч гэдэг юмуу, хаана ч юм чадварлаг бөгөөд олон сэргээн засварлагч бэлтгэх шаардлага байна аа.
СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧИД АЛИВАА ЭДЛЭЛ ХЭРЭГЛЭЛИЙН МАТЕРИАЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛЖ, ЧАНАРЫГ НЬ АЛДУУЛАХГҮЙН ТУЛД ЯМАР ОРЧИНД ХАДГАЛАХЫГ ТООЦООЛДОГ
Сэргээн засварлагч бол ерөөсөө л соёлын өвийн эмч. Магадгүй та Монгол Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж болно. Тэгвэл таны хэрэглэж байсан эд хэрэглэл өв болж байгаа юм. Тэр өвийг нь бид хойч үедээ хүргэхийг хичээнэ. Энэ бол манай улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн хувцас хэрэглэл юм г.м. Энэ хүн анх сэтгүүлч байсан. Сэтгүүлчээр ажиллахдаа гэрэл зургийн камер, дуу хураагч хоёрыг 20 жил хэрэглэсэн байж болно.
20 жил хэрэглэсэн эд хэрэглэл бол энэ хүний амьдралын түүхийн салшгүй нэг хэсэг, бараг л эд, эсийнх нь нэг хэсэг гэж хэлж болохуйц зүйлийг олонд үзүүлж, бид таны түүхийг яримаар байна шүү дээ.
Чингис хааны үр хойчийн хэрэглэж байсан зүйлсийг дэлгээд даавуу зөөлөн эдлэл, хувцас, зоос, тамга, ургийн бичиг нь энэ байна гэж түүхийг нь бид ярьдаг. Яг үүнтэй адил таныг ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө өмсөж байсан дээлийг хадгалъя гэж бодъё л доо. Та бид бүхнийг өнгөрсний дараа ч 300-500 жилийн тэртээ анхны эмэгтэй ерөнхийлөгчийн дээлийг хадгалсаар баймаар байна шүү дээ.
Гэтэл бид нэг дээлийг гурван жилийн дотор олон өмсөхөд л юманд гогодож эсвэл материал өөрөө элэгдэж муудна. Түүнчлэн хувцсаа шүүгээнд хийгээд хадгалахад хүртэл өгөрдөг. Өгөрсөн хувцсыг бариад өргөнгүүт л урагддаг шүү дээ. Гэвч ийм нөхцөлд хүргэмээргүй байна. Таны дээлийг 100 жилийн дараа хэн ч харсан энэ манай анхны эмэгтэй ерөнхийлөгчийн дээл шүү гэж танихаар хэмжээнд хадгалах үүрэг үүснэ. Үзэгчид дээлийг хараад “Цагаан өнгийн дээл нь цэцгэн хээтэй байсан юм байна. Эмжээр нь шар өнгөтэй байжээ. Эмжээрийг нь ажиглаад байтал алтан утсаар хатгасан юм байна” гэж хэлэхүйцээр байр байдлыг нь алдуулалгүй хадгалахыг хичээдэг гэсэн үг.
Цаг өнгөрөх тусам дээл сэмэрч болно. Тэгвэл сэргээн засварлагч дээлийн өнгө, материалаас илт өөр өнгийн утсаар бавайтал нь дарж болохгүй шүү дээ. Яаж оёвол алтан утсыг байсан чигээр нь, анхны хэв төрхийг нь хадгалах уу гэдгийг хичээнэ.
Таны хэрэглэж байгаа нь дуу хураагч бол удахгүй эвдрээд унана. Эвдрэх нь ч дүүрсэн хэрэг. Үзмэрийг заавал эх зориулалтаар ашиглахгүй гэдэг нь үүнтэй холбоотой. Бурхан дүрсэлсэн бүтээл дээр тос түрхэж, нялуулдаггүйтэй ижил. “Энэ дуу хураагуурыг анхны эмэгтэй ерөнхийлөгч ашиглаж байсан юм. Та нар яриад үз” гэхгүй. Гадна талаас нь хараад юу гэдгийг нь мэдүүлэхэд л болно.
Тэгэхээр дуу хураагчийг нь хадгалахын тулд түүнийг материалыг нь харгалзаж ямар орчинд хадгалах вэ гэдгийг шийднэ. Төмөр орсон байхад 50 хувийн чийгтэй орчинд хадгалбал шууд зэвэрнэ. Холимог эдлэл байх юм бол 45 хувийн чийгтэй орчинд хадгалах юм байна гэх зэргээр ямар материалаас бүтсэн бэ гэдгээс харгалзаж чанарыг нь алдуулахгүй орчинд хадгалахыг сэргээн засварлагч нар тооцоолж, ажилладаг юм.
СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД АШИГЛАХ ЗҮҮ, БЭЭЛИЙ, ЦААС ЗЭРЭГ НЬ ҮЗМЭРТ СӨРӨГ НӨЛӨӨЛДӨГГҮЙ МАТЕРИАЛТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Сэргээн засварлалтын талаар нийтээрээ сайн мэдэхгүй байгаагаас үүддэг зарим хүндрэл бий. Жишээлбэл, төсөв баталж байгаа хүмүүс соёлын өвийн сэргээн засварлалтын талаар сайн мэдэхгүй байх нь бий.
Сэргээн засварлагчид бол хамгийн сайн материалтай багаж, хэрэгсэл авна гээд төсөв батлуулахаар илгээнэ. Зүгээр энгийн нүдээр харсан хүмүүс “Энэ ямар зориулалттай юм. Зах зээл дээрх 200 төгрөгийн үнэтэй адилхан зүүг 20 мянган төгрөгөөр авах гээд байгаа юм уу” гэж ойлгоно.
Гэтэл үзмэрт ашиглахад зэврээдэг нэг зүү байна, зэврүүлдэггүй ган зүү ч бий. Ийм ялгаа байдаг шүү гэх ойлголтыг Соёлын яам, Сангийн яам бүгд авчихвал хамтдаа хөгжих боломжтой болно. Энэ ойлголт энэ салбарын цөөхөн хүний л мэддэг зүйл байгаад байна. Бүгд л хамтарч, уялдаж ажиллах шаардлагатай.
Нэг үеийг бодоход латекс бээлий биш нитрил бээлий ашиглах ёстой гэдгийг ойлгоод байна. Нитрил нь сунадаггүй ч гэсэн үзмэрт нөлөө үзүүлэхгүй, хүний биеийг хордуулахгүй юм байна гэдэг хоёр бээлийн ялгааг ойлгоод байна.
Хуурай салфетка хүртэл ялгаатай. Энгийн салфетка бол цаасны үртэс бужигнана. Лабораторийн орчинд ашигладаг салфетка хоёр дахин үнэтэй боловч үртэс бужигнадаггүй. Тэгэхээр зарим хүмүүст “Яагаад та нар төсвийн хөрөнгө хэмнэсэнгүй вэ” гэж харагдахаар байгаа юм.
Яг ижил өнгөтэй ч зориулалт нь ялгаатай бээлий, багаж хэрэгслийн талаар өргөн дэлгэр мэдэхгүй байгаа учраас бидэнд төсөв баталж өгдөг Төрийн сан буюу Сангийн яамны нягтлангууд бий. Нягтлангаас цаашлаад төсөв баталдаг дээд шатны олон албан тушаалтнууд зөв ойлголт авахгүй болбол буруу багаж хэрэгсэл бидний гарт ирэх боломжтой.
Тендер дээр ч гэсэн асуудал үүсдэг. Төрийн байгууллагууд бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа бүгд тендер зарладаг болж байна. Энэ нь шударга өрсөлдөөнтэй гэдэг утгаараа бол зөв зүйл. Гэвч тендерт шалгарч байгаа ААН-үүд үнийн санал өгөхдөө нитрил бээлийг резинэн бээлий гэж бичээд, хямд нь хүрээд ирдэг. Тэр нь ашиглалтдаа асуудал үүсгэх тохиолдол гарах гээд байгаа юм. Тэгэхээр техникийн тодорхойлолт боловсруулж байгаа хүмүүс хүртэл эдгээр шаардлагын талаар мэддэг байх ёстой.
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын талаарх ойлголтыг бүх л хүнд хүргэж байж эдгээр асуудлууд шийдэгдэнэ.
МАНАЙ УЛС ЖИЛД СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ ТӨЛӨВЛӨГӨӨТ ҮЗМЭРИЙН ЕРДӨӨ 10 ХУВИЙГ Л СЭРГЭЭЖ БАЙНА
Би Соёлын өвийн үндэсний төвд нийт найман сар ажилласан. Жилд хамгийн багадаа л 500 гаруй үзмэрийг яаралтай сэргээн засварлах ёстой гэсэн хүсэлт ирдэг. Гэвч эл төлөвлөгөөт сэргээн засварлалтын 10 хувьд ч хүрч ажиллаж чаддаггүй. Соёлын өвийн үндэсний төвийн хоёр жилийн өмнөх тайланг харвал 60 гаруй үзмэр л сэргээн засварласан байгаа.
Одоо харин энэ тоо 100 гаруй болж нэмэгдэх гээд байна. Яаж вэ гэвэл сүүлийн хоёр жил сэргээн засварлагчдынхаа тоог нэмээд 20 орчим хүн ажиллуулж байгаа. Гэтэл 500 ширхэг үзмэр засварлах шаардлагатай байна шүү дээ. Үлдсэн 400 үзмэрийг нь дараа засварлах хүртлээ хадгалж чадаж байна уу гэдэг асуудал дахиад үүднэ.
Орон нутгийн үзмэр хадгалж байгаа соёлын төвүүдийн барилга, орчин нь ямар байгаа бол. Хадгалж байгаа сан хөмрөгийн өрөө гэж байгаа болов уу? гэх зэрэг асуудлууд зөндөө.
Энд нэг эмгэнэлтэй жишээ дурдъя. Хөвсгөл аймгийн соёлын төв нэг жил гаруйн өмнө шатсан. Тэнд хадгалж байсан 13-р зууны угийн бичиг хамт шатсан. Тэр бичиг Монголд магадгүй ганц л байсан байх. Маш харамсалтай.
Үүнээс гадна хөдөө орон нутгуудад маш гоё хийцлэл, хээтэй хөшөө, дурсгал бий. Ил байгаа учраас цаг агаарын өөрчлөлтөөс гэмтэж болно л доо. Амьтан хүрч ирээд түүнийг гэмтээж ч болно. Харин хүн машинаараа мөргөөд хугалчих магадлалтай. Тэгвэл эдгээрийг яаж хамгаалах вэ? гэх зэрэг маш том асуудлууд соёлын өвийн салбарт шийдэгдээгүй л байна. Тухайн орон нутаг нь 100 хувь хянаж, хамгаалж чадаж байна уу гэвэл, Үгүй. Яагаад гэвэл манай орны газар нутаг өргөн уудам. Орон нутгийн соёлын төвд 2-3 хүн л ажиллаж байгаа шүү дээ.
Соёлын өвийн үндэсний төвд орон нутагт хадгалагддаг өв, дурсгалуудын бүртгэл бий. Гэхдээ тухайн орон нутгийнхаа харьяанд байдаг. Тэд хадгалж, хамгаалах үүрэгтэй юм. Яаралтай үед Соёлын өвийн үндэсний төвөөс нэгдсэн баг гарч орон нутгуудад ажилладаг л даа. Чухал үүрэгтэй байгууллага атлаа хүн хүчний дутагдалтай. Энэ асуудал нэг хоёр жилийн дотор арилахгүй шүү дээ.
Солонгос улсын түүхээс үзвэл дээрх асуудалтай тулгарч байсан юм билээ. Тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүс ойрх гудамж талбайдаа байгаа дурсгалыг өөрийн өмч шиг бодож харж ханддаг байсан байгаа юм. Хэрэв асуудал гарвал холбогдох хүмүүст нь мэдэгдэж, хамтарч ажилладаг байж. Өөрөөр хэлбэл өвөг дээдэс маань бидэнд энэ соёлын өвийг хадгалан хамгаалж, өвлүүлсэн юм гэдгийг маш сайн ойлгуулдаг.
МОНГОЛЧУУД КИНОНД ДҮРСЛЭГДДЭГ ШИГ АРЗАЙЖ СЭГСИЙСЭН АГУЙД АМЬДАРДАГ УЛСУУД БИШ
Тухайн дурсгалд дүрсэлсэн хувцас, хавтага, бортого гэх мэтийг илэрхийлэх хээ зэрэг нь биднийг хэдий үед ямар соёлтой байсныг илтгэх баримт болно. Соёлын мэдээллийг авах боломжтой зүйлийг мэдэхгүйгээсээ болж хагалаад, хугалуулаад хаячихвал ямар соёлтой улс байсан юм бэ гэдэг баримтаа үгүй хийхтэй ижил.
Монгол Улсын түүхийг НТӨ 2-р зуун буюу Хүннүгийн үеэс эхлэлтэй гэдэг. Гэвч эдгээр дурсгал, соёлын өвийн ачаар түүнээс ч өмнөх түүхэн баримтыг олох боломжтой.
Манай музейд буй Жужаны үеийн эд хэрэглэлээс шүдний сойз, сам, савх, шоо зэргийг харж болно. Тэр үед үсээ самнадаг соёлтой улс байсан байна. Түүнээс кинонд гарч байгаа шиг арзайж сэгсийсэн агуйд амьдардаг улсууд биш байж. Хүннүгийн үеийн урлагийн бүтээлүүдийг үзвэл одоо бараг хийж чадах уу гэмээр урлагийн мэдрэмж нь өндөр хөгжсөн бүтээлч ард түмэн байсныг илтгэдэг. Бодоод үзэхэд Хүннүгийн үед гэнэт л тийм соёл бүрдээгүй байж таарна даа. Хүрлийн, төмрийн үеийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үүслийг урагш татаж үзвэл тэр үед холбогдох дурсгалуудаас л бид мэдээллүүдээ авч байгаа юм.
Тэгэхээр бид соёлын өвийг маш сайн хадгалж, хамгаалж, судалж, мэдээллээ шинэчилсээр байх хэрэгтэй.
-Танд баярлалаа.