Энэ 10-11 сард 2024 оны төсвийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Төсвийн төсөөллөөр 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 25 их наяд төгрөгөөр, төсвийн нийт зардлыг 27 их наяд төгрөгөөр төсөвлөсөн байна. Гэтэл 2023 оны төсвийн нийт зардал 20 их наяд төгрөг.
Ирэх жил сонгуулийн жил учраас төсвийн зардлаа 34%-р буюу 7 их наяд төгрөгөөр огцом нэмэгдүүлж байна гэж дүгнэж болох юм. Уг нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 5.1.2-т “Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх” гэж заасан. Гэхдээ төсвийн зардлаа ийм хэмжээгээр огцом нэмэгдүүлчихээр эдийн засгийн орчин нь тогтвортой байх уу, бууруулах зорилготой байгаа инфляцаа харин ч өдөөчихгүй юу, иргэдийн татварын дарамт нэмэгдэхгүй юу зэрэг асуулт гарна.
Ер нь манай улсын төсөвт хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, хэт өөдрөг төсөөлөл тавиад түүндээ хүрэх гэж иргэд, ААН-үүдэд татварын өндөр ачаа үүрүүлдэг, хоёрдугаарт, эдийн засгийн нөлөөгөө бодохгүйгээр хэт их хэмжээгээр цацдаг, гуравдугаарт, сонгуулийн жилийг угтаж халамж, тэтгэвэр, хөрөнгө оруулалт гэсэн нэрийдлээр хэт үрэлгэн төсөв баталдаг, дөрөвдүгээрт, зарцуулалт нь ямар ч үр ашгийн тооцоо, хяналтын систем байхгүйгээр гарын салаагаар урсах мэт алга болдог зэрэг асуудал бий.
Ирэх жилийн төсвийн төсөөллөөс эхэлье. 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 54 их наяд байхад 2024 онд 74 их наяд төгрөгт хүргэхээр төсөөлсөн байна. Нэг ёсондоо ДНБ-ээр тухайн улсын бүх компани, Засгийн Газар, өрхийн үйл ажиллагааг хэмждэг. Гэтэл манайх шиг урд хөршийн түүхий эдийн импортоос хамааралтай улсад ДНБ ердөө хоёрхон жилийн дотор нэрлэсэн үнээрээ 37% өсөхөд хүндрэлтэй. Иймд ДНБ-ий өсөлтийг хэт өөдрөгөөр төсөөлөөд, тэгснээ төсвийн алдагдал зохистой харьцааны дотор байна гэх нь зохимжгүй зүйл болно.
Хүснэгт 1. 2020-2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023-2026 оны төсвийн төсөөлөл
Үзүүлэлт |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
2025 |
2026 |
Гүйц |
Гүйц |
Гүйц |
Төс |
Төс |
Төс |
Төс |
|
ДНБ өсөлт (%) |
-4.6 |
1.6 |
5.0 |
5.0 |
7.0 |
6.5 |
5.4 |
Инфляц (%) |
2.3 |
13.8 |
13.2 |
8.0 |
8.5 |
6.0 |
6.0 |
Тэнцвэржүүлсэн орлого (их наяд төгрөг) |
9.4 |
12.7 |
17.2 |
18.9 |
25.3 |
27.8 |
29.2 |
Нийт зардал (их наяд төгрөг) |
14.0 |
15.6 |
18.2 |
20.5 |
27.4 |
29.4 |
31.0 |
Тэнцвэржүүлсэн тэнцэл (их наяд төгрөг) |
(4.5) |
(2.9) |
(1.0) |
(1.6) |
(2.1) |
(1.7) |
(1.8) |
Хөрөнгө оруулалт (их наяд төгрөг) |
3.1 |
3.0 |
3.8 |
5.3 |
6.2 |
6.6 |
7.0 |
Засгийн газрын өр (их наяд төгрөг) |
27.9 |
27.1 |
31.9 |
35.5 |
44.4 |
49.8 |
54.0 |
Эх сурвалж: Сангийн Яам, Үндэсний статистикийн хороо
Өмнө нь дурдсанчлан Монголбанкны бодлогоор инфляцын түвшинг 4-8% байна гэж зорилт тавьж байхад Засгийн Газар төсвийн зардлаа нэмэгдүүлэх төсөв өргөн барьж байгаа нь төсвийн болон мөнгөний бодлогын уялдаагүй байдлыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн зардал нэмэгдэх нь инфляцыг өдөөх суурь хүчин зүйл болдог. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардлыг 6.2 их наяд төгрөг байхаар төсөөлсөн нь манайх шиг инфляцын 53 орчим хувь нь импортоос бүрддэг улсад төсвөөр дамжуулж инфляц импортолно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, манайх үйлдвэрлэгч орон биш учраас тендерт тэнцсэн ААН-үүдийн импортын худалдан авалт нь инфляц, мөн валютын эрэлтийг бий болгож, аль аль нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлж эхэлнэ. Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх нь цалин, тэтгэврээр дамжуулан дотоодын болон импортын худалдан авалтыг нэмэгдүүлснээр эрэлтийг гаралтай инфляцыг бий болгох сөрөг үр дагавартай.
Нөгөөтээгүүр, төсвийн хөрөнгө оруулалттай төслүүд нь дунд хугацааны буюу 1 жилийн төсвийн зардлаар шийддэггүй төслүүд байдаг. Иймээс ч 2024 онд дуусах 645 төсөл, 2025 онд дуусах 235 төсөл, 2026 онд 169 төсөл
Зураг 1. Төсвийн эдийн засгийн секторууд дахь нөлөөлөл
Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум. 2020 оны батлагдсан төсөв, төсвийн тодотгол, 2021 оны төсвийн төсөлд хийсэн шинжилгээ
Сонгуулийн ганц жилд цалин, тэтгэврээ нэмэгдүүлчхээд суларсан төгрөгийн ханштайгаа дараагийн сонгууль хүртэл тэснэ л гэсэн үг. Дараах зураглалаас сонгуулийн жил болон удаах жилд нь нэрлэсэн цалингийн өсөлт бий болдог нь харагдаж байна. Ирэх онд 220 мянган төрийн албан хаагчдын цалинг, мөн 500 орчим ахмад настны тэтгэврийг 10 орчим хувиар нэмэхээр байгаа.
Ингэснээр бусад секторын ажиллах хүчний ч цалин дагаж нэмэгдэнэ, худалдан авалт өснө, инфляц дахин бий болно. Эдийн засаг нь сайтар тэлж, ААН-үүдийн орлого өсөөгүй байгаа энэ үед цалин нэмэх нь ААН-үүдэд дарамт болохыг үгүйсгэхгүй. Бизнесүүдийн зардалд нэмэгдэхээрээ эргээд үйлдвэрлэх сонирхолгүй болж, эдийн засаг дахь нийт нийлүүлэлт буурснаар ДНБ өсөх биш буурч болзошгүй. Ер нь ирэх жил сонгуулийн жил болохоор Засгийн Газраас эдийн засгаа тийм ч ихээр муутгахыг хүсэхгүй. Тиймээс ч ирэх оны төсвийн нөлөөллийн хамгийн том сөрөг үр дагавар нь сонгуулийн дараах жилээс эдийн засагт нөлөөллөө гаргаж ирэх болов уу хэмээн таамаглаж болно.
График 23. Улсын дундаж нэрлэсэн цалингийн өсөлт
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Инфляцын түвшин Монголбанкны зорилтот түвшнээс хэр зэрэг удаан гадуур байх тусам бодлогын хүүг өндөр хэвээр үлдээнэ. Бодлогын хүү одоо 13%-тай байгаа энэ үед банкууд эрсдэлтэй зээл олгож байснаас Монголбанкны эрсдэлгүй өндөр хүүтэй үнэт цаасанд байршуулах сонголтыг хийх нь ашигтай тул зах зээл дээр зээл хумигдаж эхлэх боломжтой.
Уг нь эдийн засгаа тэлэхийн тулд банкууд нь ААН-үүдэд бага хүүтэй зээл олгож, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд мөн л төсвийн болон мөнгөний бодлого хоорондоо зөрчилдөж байна. Иймд ирэх оны төсвөөс харахад Сангийн Яамны төсөөллөөр инфляц 8.5% байна гэдэг нь бодит байдал дээр 11-13% орчимд байх магадлалтай гэж таамаглаж болохоор байгаа юм.
Зээл ингэж хумигдах тусам иргэд хэрэглээгээ хангахын тулд банк бус санхүүгийн байгууллагуудаас зээлж эхэлнэ. Банк бус санхүүгийн байгууллагууд бодлогын хүү өндөр байгаа, банкууд зээл олголтоо бууруулсан гэх нэрийдлээр жилийн 40-60 хувийн хүүтэй богино хугацаат зээлүүд олгож байгаа нь өрхийн өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэсэн үг. ББСБ-ын салбарын нийт зээлийн хэмжээ 2023 оны 2-р улирлын байдлаар 3.1 их наяд төгрөгт хүрсэн байгаагаас хэрэглээний зээлийн хэмжээ 1.6 их наяд төгрөг байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт байна.
График 24. ББСБ-уудын зээлийн үлдэгдэл, тэрбум төгрөгөөр
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Харин нөгөө талаас харахад энэ их зардлыг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. 25.3 их наяд төгрөгийн төсвийн орлогын 8 их наяд төгрөгийг дан ганц уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэхээр төсөөлсөн байна. Үүний тал нь буюу 4.3 их наяд төгрөг нь нүүрсний экспортоос орж ирэх орлогоос бүрдүүлнэ.
Нүүрсний экспортын биет хэмжээг ирэх онд 60 сая тонноор төсөөлсөн хэт өндөр төсөөлөл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд БНХАУ-ын зүгээс жилдээ 70-75 сая орчим тонн коксжих нүүрс импортолдог, харин үүний дийлэнхийг энэ он шиг Монгол Улсаас импортлосоор байна гэвэл өрөөсгөл ойлголт болно.
Учир нь Монгол Улстай нүүрсний экспортоороо гол өрсөлдөгч Австрали улстай БНХАУ-ын улс төрийн харилцаа бага багаар сайжирч байгаа, мөн БНХАУ-ын дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь түүхий эдийн эрэлт бага байх хүлээлттэй байгаа нь нүүрс энэ оноос багаар хэмжээгээр экспортлогдох магадлалыг өндөр болгож байна. Иймд ирэх онд нүүрсний экспорт төсвийн төсөөлөл дэх 60 сая тоннд хүрэхгүй байх биднээс хамаарахгүй гадаад орчны эрсдэлтэй байгаа тул төсвийн орлого төсөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай.
Хүснэгт 2. Уул уурхайн гол түүхий эдийн 2020-2022 оны гүйцэтгэл, 2023-2026 оны төсөөлөл
Үзүүлэлт |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
Гүйц |
Гүйц |
Гүйц |
Төс |
Төс |
|
Нүүрсний тоо хэмжээ (сая тонн) |
29 |
16 |
32 |
37 |
60 |
Нүүрсний ханш (ам.доллар/тонн) |
125 |
221 |
363 |
220 |
215 |
Зэсийн тоо хэмжээ (мянган тонн) |
1,395 |
1,283 |
1,453 |
1,400 |
1,500 |
Зэсийн ханш (ам.доллар/тонн) |
6,197 |
9,294 |
8,788 |
8,400 |
9,000 |
Алтны тоо хэмжээ (тонн) |
31 |
17 |
20 |
NA |
20 |
Алтны ханш (ам.доллар/унц) |
1,771 |
1,799 |
1,802 |
1,830 |
1,850 |

Харин зэс, алт зэрэг бусад голлох түүхий эдийн экспорт нь түүхэн хугацаатай ойролцоо байгаа боловч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрс, зэсийн эрэлт бага байх төлөвтэй байгаа тул олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханш унахыг үгүйсгэхгүй.
Иймд төсвийн орлогын 32%-ийг дангаараа бүрдүүлж буй уул уурхайн салбарын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа тул төсвийн орлогыг багаар төсөөлж, зардлаа бууруулахад анхаарах нь зохистой. Хэрвээ төсвийн орлого төсөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байвал төсвийн алдагдал улам тэлж, гадаадаас нэмж бонд босгох шаардлагатай болно. Өмнө нь дурдсанчлан Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр байгаа тул өртөг өндөртэй эх үүсвэрээр алдагдлаа нөхөхөөс зайлсхийх шаардлагатай байна.
Хүснэгт 3. 2024 оны төсвийн уул уурхайн салбараар орох орлогын төсөөлөл, тэрбум төгрөг
Үзүүлэлт |
Зэс |
Нүүрс |
Алт |
Бусад |
Нийт |
АМНАТ |
1,418 |
2,657 |
218 |
221 |
4,513 |
ААНОАТ |
481 |
1,296 |
41 |
101 |
1,919 |
Ногдол ашиг |
458 |
27 |
- |
37 |
522 |
Гаалийн татвар, хураамж |
123 |
148 |
- |
105 |
376 |
Бусад |
276 |
176 |
33 |
185 |
670 |
Нийт |
2,756 |
4,304 |
293 |
648 |
8,001 |
Эх сурвалж: Сангийн Яам
Төсөв хэт их ашигтай гарснаар халамж, тэтгэврээ нэмдэг, хэт их алдагдалтай гарснаар засгийн газар нь гадаад өрөө нэмэгдүүлдэг хандлага байдаг. Уг нь халамж, тэтгэвэр нь төсвийн тогтворжуулагч (budget stabilizer)-ийн үүрэг гүйцэтгэдэг. Засгийн Газар компани биш тул төсөв ашигтай байх үед халамж, тэтгэврээ нэмж, төсвийн ашгаа бууруулах нь бий. 9-р сарын байдлаар гэхэд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай байгаа ба энэ оны эцэс гэхэд ч ашигтай байх магадлал өндөр байна.
Иймд энэ оны ашгийг ирэх жилийн алдагдалд зарцуулж байна гэсэн үг. Гэхдээ манайх шиг хөгжиж буй улсад ганцхан жил ашигтай төсөвтэй гарлаа гээд дараа жилдээ халамж, тэтгэврээ нэмээд их хэмжээний алдагдал үүрээд байж болохгүй. Мэдээж төсөв ашигтай гарах нь нэг бол татвар, хураамжаа нэмсэн, эсхүл зардлаа их хэмжээгээр танасны үр дүн. Манайд лав зардлаа танаад байсан юм байхгүй.
Харин ч татвар, хураамж, НӨАТ, НДШ нэрийдлээр иргэд, ААН-үүдэд ачаа үүрүүлж, төсвийн орлогоо зардалтайгаа уяж тогтоодог. Өөрөөр хэлбэл, төр хэдий хэмжээгээр зарцуулахыг хүснэ, төдий чинээ татвараа нэмнэ гэсэн үг. Уг нь төсөв ашигтай гарахад Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сангуудад хуваарилснаар урт хугацааны үр ашгийг бий болгох боломж бүрэн бий.
Сонгуулийн үеэр их хэмжээний бэлэн мөнгө тараах нь инфляцыг өдөөж, эргээд иргэдийн худалдан авах чадварыг доройтуулна гэсэн үг. Ер нь сонгуулийн жилд яалт ч үгүй Монгол улсын нүүрсний экспортын гол орлогыг бүрдүүлэгч Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ийг шахаж, иргэдэд мөнгөн болон мөнгөн бус байдлаар халамж хүртээдэг цикл ажиглагдаж байв.
Та бүхэн санаж байвал 2012 оны сонгуулиар хүн бүрт 1072 ширхэг хувьцаа тараасан, 2016 оны сонгуулиар Эрдэнэс Тавантолгойг барьцаалж, хүн бүрт бэлэн мөнгө тараасан, 2020 оны сонгуулиар 1072 хувьцаанд нь ногдол ашиг тарааж байсан. Харин энэ удаагийн сонгуулиар Эрдэнэс Тавантолгойн хувьцаатай холбоотой ямар нэг ашиг тараах үйл явц болбол бүү гайхаарай. Өөр бусад жилүүдэд яагаад ногдол ашиг тараагаагүй байж, яагаад сонгуулийн жилд тараана гэж?
Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн өвлөөр нүүрсний хулгайн асуудал олон нийтэд ил тод болох үед Чалко компанитай хийсэн оффтэйк гэрээ ч мөн адил ил тод болж байв. Эргэн санавал 2012 оны сонгуулийн үеэр Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг Чалко компанид нүүрсээ зах зээлийн ханшнаас бага ханшаар буюу тонн тутмыг 50-70 ам.доллараар борлуулж, нэмэлтээр 10%-н хүү төлөх гэрээ байгуулсан байдаг.
Энэ гэрээнээс орж ирсэн 350 сая ам.долларыг уул нь Хүний хөгжлийн сангийн дансанд байршуулах ёстой байсан ч тухайн сонгуулийн жилдээ иргэн бүрийн гарт 21 мянган төгрөг болж очжээ. Нүүрсний ханш 2022 онд 300 орчим ам.долларт хүрч байхад бид 50 ам.доллараар нүүрсээ зарж байсан нь хэдий хэмжээний алдагдсан боломжийг бидэнд бий болгосон бэ?
Энэ гэрээ нь Тавантолгойн ордны Цанхийн зүүн уурхайн 80%-тай тэнцэх хэмжээний нүүрсээр яригдана. Нөөц нь 1 тэрбум гаруй тонн нүүрс. Ийм хэмжээний нүүрсийг олон улсын зах зээл дээр нүүрсний дундаж үнэ 120 орчим ам.доллар гэж бодож борлуулбал 96 тэрбум ам.доллар болох бөгөөд Чалко компанид 50 ам.доллараар борлуулбал 40 тэрбум ам.доллар болж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс 56 тэрбум ам.долларыг энэ гэрээнээс алдсан гэсэн үг. Энэ нь одоогийн Монгол Улсын ДНБ-ий хэмжээнээс 4 дахин өндөр дүн бөгөөд ийм хэмжээний хөрөнгөөр Монгол Улсын өмнөд, төв, зүүн бүсийг төмөр замаар бүрэн хангах боломжтой. Төмөр замтай болчихвол тээврийн өртөг буурч, олон төрлийн бүтээгдэхүүн экспортлохоос гадна, валютын ханш, инфляц тогтвортой байх давуу талууд бидэнд үүсэх байсан. Олон янзын өртөг өндөртэй эх үүсвэр ашиглан бэлэн мөнгө тарааж, сонгуулийн санал авч байснаас урт хугацаагаа бодвол иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд эдийн засгийн оновчтой бодлого авч хэрэгжүүлэх нь чухал гэдгийг энэ жишээнээс харж болно.
Зураг 2. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оффтэйк гэрээнүүд
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК
Дүгнэвэл...
2023 онд нүүрсний экспорт эргэн сэргэсэн, Оюутолгойн далд уурхай эхэлсэн, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн зэрэг гадаад орчны сөрөг нөлөөг бууруулахуйц чухал үйл явдлууд боллоо. Гэвч гадаад валютын ханш өссөн, инфляц буураагүй зэрэг өрхийн зардалд сөрөг үйл явдал эдийн засагт үргэлжилсээр байна.
Ирэх жил бол сонгуулийн жил. Тиймээс тэтгэвэр, тэтгэмж нэмэх магадлал өндөр буюу улсын төсвийн урсгал шилжүүлгийн алдагдлыг бий болгоно. Мөн үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх магадлалтай. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх, Засгийн Газрын худалдан авалт нэмэгдэнэ гэдэг нь эрэлтийн гаралтай инфляц бий болно. Дахиад л өрхийн зардал нэмэгдэх таагүй нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Сонгууль угтсан төсвийн төсөөлөл нь хэт өөдрөг байдалтай байгаа бөгөөд дотоодын хэрэглээний үнийн өсөлт, түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж төсвийн зардлаа бууруулах шаардлагатай байна. Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахад дараах алхмуудыг Засгийн Газраас хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаач миний зүгээс үзэж байна:
- Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн төвлөрлийг бууруулж, олон салбараар эдийн засгаа солонгоруулах;
- Төсвийн зарцуулалтад хяналтын тогтолцоог захиргааны шат бүрт бэхжүүлэх;
- Макро орчны нөхцөл байдалтай нийцсэн, хэт өөдрөг биш төсөөлөл гаргаснаар, мөнгөний бодлого, төсвийн бодлогын уялдаа холбоог сайжруулах;
- Оюутолгой шиг урт хугацаанд тогтмол өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх;
- Төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниудын хувьчлалыг хэрэгжүүлж, засаглалыг жишиг тогтолцоог бий болгох;
- Тэтгэврийн сан, баялгийн сангуудаар дамжуулан хуваарилалтын тогтолцоог шат ахиулах зэрэг алхамуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.