Нийслэлийн ахлах ангийн сурагчдын дундах “Сэгс цагаан богд найраглалын хэл зүйн шинж” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Эл хурлыг Улс тунхагласны баярыг угтан “Тусгаар тогтнол” шүлгийн зохиолч Д.Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй.
Сурагчид төрөлх хэлний хичээлээр эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ, чадвар болгох, академик, ахисан түвшинд хөгжүүлэх, судалгааны анхан шатны мэдлэгтэй болох нь хурлын үндсэн зорилго ажээ.
Зохиолчийн төрөлх нутаг Өвөрхангай аймгаас нэг, нийслэлээс нийт 14 сурагч оролцож байна.
Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын ЕБС-ийн сурагч П.Ариунхишиг “Ихэнх хүн Сэгс цагаан богд найраглалыг хоёр хүний хайр сэтгэлийг өгүүлсэн ойлгодог. Уран бүтээлийг сайн судалж үзвэл эх оронч эмэгтэйг тод илэрхийлсэн санагдсан. Харин хэл шинжлэлийн талаас тус найраглалд адилтгал, хүншүүлэл, зүйрлэл их хэрэглэсэн.
Нар шиг говьдоо таныг уръя,
Сар шиг гэрээ энд баръя гэж говийг нартай зүйрлэдэг нь халуун дулаан уур амьсгалыг илэрхийлэхийн тулд говийг нартай зүйрлэж байна.
Дорнын яруу найрагт сарыг харанхуйг үлдэн хөөгч гэж үздэг бол манайд ээжтэй зүйрлэдэг. Зохиолч яагаад сарыг гэртэй зүйрлэсэн бэ гэвэл сар байгаа орчноо гэрэлтүүлдэг, гэр бол аз жаргал цалгиж, амар тайван байх газар гэж адилтган зүйрлэсэн. Мөн сар бол байгалийн эд, эс байдгийн ижил бидний хувьд амьдралын салшгүй нэг хэсэг бол гэр юм. Энэ хэсгийг уншихдаа гайхширч, зохиолчийг биширсэн.
Хурлын зарыг хожимдож мэдсэн тул долоон хоногт судалгаа бэлдсэн. Маш бага хугацаа. Энэ найраглал аливаа байгалийн үзэмж, зүйл юмсыг маш урнаар дүрсэлж болдгийг харуулсан” гэв.
Нийслэлийн Үй Цай сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Д.Баяраа "Хүмүүс яруу найргийг онолын үүднээс юу гэж тодорхойлдгийг мэдэхгүй байна. Энэ тухай онолыг монгол хэл дээрх сурвалжаас хайж, олсонгүй. Х.Чилаажав гэдэг хүн “Яруу найраг бол монгол хэлний дархлаа. Эх хэлийг хөгжүүлэх гол хэрэглүүр” гэж хэлжээ.
Харин англи, орос хэлнээс хайхад яруу найраг бол аливаа юмс, үзэгдлийг мэдэрч, бусадтай хуваалцах хамгийн нандин мэдрэмж гэсэн байна. Зарим нь үгээр туурвих уран сайхны бүтээл гэж тодорхойлжээ. Энэ эрдэм шинжилгээний хурал сурагчид төрөлх хэлний хичээлээр эзэмшсэн мэдлэгээ чадвар болгох, академик, ахисан түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой.
Мэдлэг чадвараа хэрэглэгдэхүүн болгосноор сурагчид эх сурвалжийг задлан шинжилж сурна. Төрөл бүрийн мэдээллээс өөрт хэрэгтэйг шүүж, дүгнэлт хийж сурах нь мэдээллийн эрэн зууны хүүхдэд уян чадвар болж хөгждөг.
Илтгэл танилцуулсан нэг сурагч дэвшүүлсэн санаагаа бататгахын тулд Ж.Бат-Ирээдүй, Ц.Өнөрбаян зэрэг монголын хэл шинжлэлийн эрдэмтдийн тодорхойлолтыг ишлэл болгожээ. Эдгээр эрдэмтдийнх шиг тодорхойлолт сурах бичигт нь төдийлөн байхгүй шүү дээ. Сурах бичигт байхгүй зүйлийг цахим орчноос эрэлхийлж, мэдлэгээ өргөжүүлж, шинэ эх сурвалжид ажилласан байна.
Өөрөөр хэлбэл тухайн сурагчийн академик мэдлэг ахиж байгаа юм. Шинэ эх сурвалжийн мэдээллийг шинжилж, өөрт байгаа мэдээлэлтэй ижил төстэй, зөрүүтэй зүйлсээр нь ангилж, ялгааг нь олж, өөрийн дүгнэлтийг хийж сурна.
Мөн нэг сурагч илтгэлдээ дедукцийн аргачлалын талаар ярьж байна. Энэ аргачлалыг их, дээд сургуулийн оюутнууд философийн хичээлээр үздэг ч, өргөн хэрэглэж байгаа нь анзаарагддаггүй. Дунд сургуулийн хүүхэд дээрх аргачлалаас суралцаж байгаа нь хурлын зорилгыг хангаж байна.
Тухайн сурагч задлан шинжилсэн мэдээллээсээ статистик хүснэгт гаргасан. Ингэснээр тухайн сурагчийн бүтээлч, дүн шинжилгээ хийх сэтгэлгээ хөгжихөд нөлөөлнө. Ингэж судалгааны үйл ажиллагааны анхан шатны мэдлэг чадварт суралцдаг. Манайхан эх байсан ч уянгын халилаар бичих хандлагатай. Гэвч XXI зуунд их өөр болсон. Барууны их, дээд сургуулиудад суралцъя гэхэд эх болон бичвэрүүд тусгайлсан бүтцээр бичих шаардлагатай. Гэтэл хэт уянгалж, халиад эх бичгийн бүтцийг хангаж чаддаггүй.
Сургалтын хэрэглэгдэхүүн болгох зорилгоор шилдэг эх түүвэр хайхад хэт уянгалал халилтай бүтээлүүд л байдаг. Л.Түдэв гуайн бүтээл арай дөхнө. Манай бүх шатны боловсролын байгууллагад өнөөгийн эх, эсээ бичих шаардлагад нийцсэн технологи, арга зүй, туршлага бага. Тиймээс сурагчдын эрдэм шинжилгээний хурал сургалтын технологи болно. Хөгжилтэй орны боловсролын салбарт инновац технологи гэж нэрлэдэг” гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлыг үргэлжлүүлэн өнөөдөр “Эзэн заяа” яруу найргийн наадам, “Дөрвөн тал дуун цэнгүүн”-ийг сурагчдын дунд Үй Цай сургуульд зохион байгуулах аж.