Монгол орны усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус эзэлдэг.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг Усны газар нэрлэлээ. Тухайлбал: Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ буюу нийслэлчүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой” ХХК, ДЦС-4, ДЦС-3, “Багануур” ХК, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, “Шивээ-Овоо” ХХК, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ, “Петрочайна дачин тамсаг” ХХК хамгийн их ус ашиглажээ.
Эдгээр компаниудын ашигласан усны хэмжээ 112.4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг эзэлж байгаа аж. 2022 онд 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрсөн бөгөөд үүний 70 хувь буюу 36.7 тэрбум төгрөгийг Ус сувгийн удирдах газраас бусад есөн компани орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Дээрх компаниуд ашиглаж буй усныхаа нэг хувийг л хэмнэхэд улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно гэсэн судалгаа байгаа аж. Иймд их хэмжээний ус ашигладаг компаниудын усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийн зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллах хэрэгтэйг Усны газар онцолж байна.
2022 онд Монгол Улс усны нөөцөөр 145 улсаас 22 дугаарт эрэмбэлэгдэж усны нөөц бага орны тоонд багтаж байгааг НҮБ мэдээлж байв. Монгол орны усны нөөцийн 98 хувийг гадаргын усны нөөц бүрдүүлдэг. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус эзэлдэг. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлж байна. Нийт усны ашиглалтын 30 орчим хувийг энэхүү нөөцөөс ашиглаж байгаа аж.
Цаашид 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт усны хэрэгцээний 43 орчим хувь нь одоо байгаа усны нөөцөөр хангагдахгүй байх эрсдэлтэй гэж Дэлхийн банк тооцоолж байсан юм.
О.Нарантуяа