Жил бүрийн нэгдүгээр сард Японы эзэн хааны гэр бүл оролцдог шинэ жилийн баярын үйл ажиллагааг коронавирусийн цар тахлын улмаас цуцалсан байна.
Хамгийн сүүлд энэхүү уламжлалт баярын үйл ажиллагааг 1990 онд одоогийн Эзэн хаан Нарүхитогийн өвөг эцэг Эзэн хаан Хирохитог таалал төгссөнтэй холбоотойгоор цуцалж байжээ.
Жил бүрийн нэгдүгээр сарын 2-ны өдөр Токио дахь ордны гадна Японы эзэн хааны гэр бүлийг харахаар олон мянган хүн цугладаг байна. Эзэн хааны гэр бүлийн гишүүд бүтэн өдрийн туршид хэд хэдэн удаа сум нэвтэрдэггүй шилэн хамгаалалттай тусгайлан зассан тагтан дээр гарч ирж цугласан олонтой мэндчилдэг байна. 2020 оны нэгдүгээр сард Эзэн хааны гэр бүлтэй мэндчилэхээр 68 мянган хүн цуглажээ.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Япон улсад хоногт халдварын 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 150 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж нийт 2063 хүн нас баржээ. Халдвар авсан 117 мянган хүн эдгэрч, 410 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Эх сурвалж: NHK