Олон улсын паралимпийн хороо ирэх есдүгээр сарын 7-нд Рио-де-Жанейро хотноо эхлэх Паралимпийн наадамд Оросын бүх тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл тус хороо 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн паралимпод Оросын баг тамирчдыг бүхлээр оролцуулахгүй байхаар болсноо өчигдөр мэдээллээ. Ингэснээр Оросын паралимпийн тамирчид хоёр олимп дараалан өнжихөөр болж байна.
Энэхүү шийдвэрээ ОХУ Олон улсын допингийн агентлагийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаатай холбон тайлбарлалаа.
Олон улсын паралимпийн хорооноос гаргасан мэдэгдэлд Оросын эрх баригчид тамирчдын дунд сэргээш хэрэглэх явдалд хяналт тавьж, таслан зогсоож чадахгүй байна. Сэргээш хэрэглэсэн тамирчдад хуулийн арга хэмжээ авах ёстой эрх бүхий хүмүүс энэхүү хэрэгт орооцолдсон гэжээ.
Харин Оросын талаас одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: РИА Новости