VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барималч Омбогын зураг төсөл, удирдлагаар, 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулжээ.
Сүмийн барилгын ажилд нийт 88779 лан буюу 1821.2 кг цэвэр мөнгө зарцуулсан байна. Лувсанхайдав нь 1872 онд Түвдэд төрж, 1876 онд Монголд иржээ. Тэрээр 1905 онд Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлахыг айлтгасанд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээсэн аж.
Сүмийн онцлог нь түүний адар туурганд шашны дайсны толгой, уушги, зүрхийг дүрсэлжээ. Энэ нь шашны дайсан тэрсүүдийг дарагч чойжин сахиусын сүм гэсэн санааг илэрхийлж байгаа аж.
Чойжин ламын сүмийн хурал номын үйл ажиллагааг 1938 онд хааж, 1942 оноос шашны музей болгон тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлж 1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлдэг болжээ. Сүм музей нь Ямпай хаалга, Махранзын сүм, Хүндэтгэлийн асарт хаалга, Гол сүм, Занхан сүм, Зуугийн сүм, Ядамын сүм, Мөргөлийн буюу Өндөр гэгээний сүм гэсэн цогцолбороос бүрддэг байна.
Н.Даян