Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Германы Suddeutsche Zeitung сонин Багамын арлуудад (Bahamas) бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтуудыг олж авсан талаар мэдээллээ. Багамын арал нь дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгт тооцогддог юм. Тэгвэл энэхүү шинэ мэдээлэлд дэлхийн томоохон компанийн эзэд, хувьцаа эзэмшигчид болон хуурамч, өөр хүний нэр дээр бүртгэлтэй 1970-2016 оны хооронд Багамын арлуудад нээсэн 176 мянган компанийн тухай нууц мэдээлэл агуулагдаж байгаа аж. Багамын аралд оффшор данстай хүмүүсийн дунд Сү.Батболдын нэр байгаа аж. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй Монголын алт олборлогч компанийн мэдээлэл илэрч байгаа аж. Хэдийгээр “Ерөнхий сайд болохоосоо өмнө эзэмшиж байсан” гэсэн тодотголтойгоор дурдагдсан ч тэрээр оффшорт данстай байсан тухай мэдээлэл хоёр дахь удаагаа гарч ирлээ. Энэ мэтээр оффшор данс тойрсон дуулиан Монголын улс төрд нөлөөллөө үзүүлж байна.
ОХУ-д Төрийн думын долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт боллоо. Нийт 450 Сонгуульд тус улсын 14 нам оролцжээ. Сонгуулийн ирц 47.88 хувьтай байжээ. Тус улсын парламентын доод танхим буюу Төрийн Дум нийт 450 суудалтай. Үүнээс 225-ыг нь намын жагсаалтаар, үлдсэнийг нь нэг мандаттай тойргоос шалгаруулдаг аж. Энэ удаагийн сонгуульд урьдын адил ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос нам нэгдсэн дүнгээр 343 суудал авсан байна. Тодруулбал, нэг мандаттай тойргоос 203, намын жагсаалтаар 140 суудал тус тус авч олонхи боллоо. Хоёрдугаарт, Коммунист нам 42 суудлаар орсон бол Либерал-Ардчилсан нам 39, Шударга Орос нам 23 суудлаар удаалжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарт хандан, маш хүнд байдалд ороод буй 1,2 сая дүрвэгчдийг эх орондоо хүлээн авахыг уриаллаа. Түүнчлэн тэрээр хүчирхийлэл болон зэвсэгт мөргөлдөөний улмаас зөвхөн 2015 онд гэхэд дэлхий дахинд 13,6 их наяд долларын хохирол учирсэн хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгаар эхэлсэн дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцож буй улс орнуудын төрийн тэргүүн нар Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас дүрвэн цагаачилж буй хүмүүсийн асуудалд гол анхаарлаа хандуулж буй юм. Б.Обамагийн даргалсан энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь дэлхий дахиныг хамарсан дүрвэгч, цагаачдын хямралын талаар хүлээх үүрэг хариуцлагыг улс орнуудад хуваарилах боломжийг олгоно гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст Кит Ламонт Скотт гэх залуугийн аминд хүрсэн хэрэг гарсантай холбогдуулан тус хотод эсэргүүцлийн жагсаал болов. Үүнтэй холбогдуулан Хойд Каролина мужийн захирагч Шарлотт хотод онц байдал зарлажээ. Хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан ч энэ нь үр дүнгээ өгөөгүй байна. Эсэргүүцлийн жагсаал эхэндээ энхийн замаар эхэлсэн боловч сүүлд нь буун дуу сонсогджээ. Үүний улмаас нэг жагсагч хүнд бэртэл авч, биеийн байдал нь хүнд байгаа аж.
“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний гэргий Присцилла Чан нар ирэх арван жилд хийгдэх эрүүл мэндийн судалгаанд зориулж, хувиасаа гурван тэрбум ам.доллар хандивлахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Энэхүү мөнгийг XXI зууны сүүлч гэхэд бүхий л төрлийн өвчинтэй тэмцэхэд зарцуулах юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард охин Макс нь мэндэлсний дараа хосууд “Чан Цукерберг” санг байгуулсан юм. Тухайн үед М.Цукерберг хувьцааныхаа 99 хувийг буяны үйлст зарцуулна гэдгээ мэдэгдэж байлаа. “Фэйсбүүк”-ийн эзэн охиноо мэндэлсэн цагаас хойш сайн сайхны төлөө юу ч хийж болох талаар байнга бодох болсноо ярьсан байдаг.
Интернетийн ертөнцийн анхдагчдын нэг Yahoo компани 500 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар мэдэгдлээ. Хакерууд хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн өдөр, нууц үг зэрэг бүх мэдээллийг хулгайлжээ. Тиймээс Yahoo хэрэглэгчдээ нэн даруй нууц үгээ солихыг сануулж байна.Компани одоо Холбооны мөрдөх товчоотой хамтран хэн энэ хэргийг үйлдсэн болохыг илрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд анх энэ оны наймдугаар сард “Peace” гэсэн нэртэй этгээд Yahoo-ийн 200 сая хэрэглэгчийн мэдээллийг зарна гэж зар тараасны дараа л хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан болохыг олж мэджээ. Ингээд сүүлийн хоёр сар орчим хугацаанд мэдээллийг дахин нягталж, ямар хэрэг гарсан болохыг илрүүлэхээр ажилласаар дөнгөж одоо л олон нийтэд мэдээлж байна.
Их Британийн “Times Higher Education” сэтгүүл “Thomson Reuters” мэдээллийн агентлагтай хамтран дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. 2016-2017 оны ШИЛДЭГ их сургуулиудын жагсаалтад нийтдээ 980 сургууль багтжээ. Жагсаалтыг Их Британийн Оксфордын их сургууль тэргүүллээ. Тус сургууль энэхүү жагсаалтыг анх удаа тэргүүлж буй юм. Харин удаах байрт АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль, Стэнфордын их сургууль тус тус оржээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь Times Higher Education үзээрэй.