Тэмцээн дөрөвдүгээр сарын 5-15-нд МҮЭСТО-ны Спорт цогцолборт болно.
Монголын Шатрын Холбоо нь Олон улсын шатрын холбоонд хүсэлт гаргасны дагуу тэмцээн зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон билээ.
Гуравдугаар сарын 17-нд өсвөрийн шатарчдын Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан ЭМСЯ-ны хурлын танхимд боллоо.
Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав ажиллана.
Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Шатрын Холбоо, хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэнд, спортын яам, Гадаад Харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх Ухааны яам, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон оролцох юм хэмээн МШТ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.