Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар шинээр баталсан арван хуулийг хэвлэжээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс шинээр баталсан хууль тогтоомжийг иргэдэд хүргэх, хууль тогтоомжийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор дараах хуулийг хэвлүүлээд байна. Үүнд:
- Хууль тогтоомжийн тухай хууль
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль
- Хамтын тэтгэврийн тухай хууль
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
- Сонгуулийн тухай хууль
- Нийтийн сонсголын тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
- Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ багтаж байна.
Эдгээр хуулийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ.
Эдгээрээс бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 28, Олон улсын гэрээ, конвенци соёрхон батлах, нэгдэх орох тухай хууль 11 байна.