Технологийн салбарын “Samsung”, “LG” зэрэг томоохон компаниудаас хараат эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг БНСУ-ын Засгийн газар баримталж байна. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүний салбар эдийн засгийн дараагийн хөдөлгөгч хүч байж болох юм гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байгаа юм.
БНСУ-ын экспорт сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байгаа бөгөөд тухайлбал, долдугаар сард жилийн дүнгээр 10 хувиар буурсан тааруу дүнг үзүүлжээ.
Гэхдээ энэ дундаас гоо сайхны бараа, бүтээгдэхүүний экспорт олон улсын эдийн засгийн тогтворгүй байдлаас үл хамааран өсөлттэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хилийн чанадад хийсэн энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд 73 хувиар өсчээ.
Одоогоор гоо сайхны бараа, бүтээгдэхүүний экспорт тус улсын нийт гадаад худалдааны нэг хувийг бүрдүүлж, 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хэдий тийм боловч ирэх 5-10 жилд энэ тоо 10 тэрбум ам.доллар болон нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.
Э.Эрдэнэтуяа