Бие даан нэр дэвшигч Л.Наранбаатар мэдэгдэл гаргалаа.
УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг Л.Наранбаатарт өгөх ёсгүй байсан гэж Ардчилсан намын дарга З.Энхболдын итгэмжлэгдсэн хүн Д.Мөнхцэцэг гэгч иргэн Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгсөн байна.
Энэ үйлдэл нь нэгдүгээрт, Дархан-Уул аймагт рейтинг өндөртэй яваа Л.Наранбаатарын нэр хүндийг харлуулах гэсэн башир оролдлого. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны оргил хугацаанд нэр дэвшигч Л.Наранбаатарыг тойрогтоо ажиллах боломж олгохгүй байх гэсэн арчаагүй арга. Гуравдугаарт, Л.Наранбаатар нэрээ татах гэж байна, нэрийг нь татуулах гэж байна гэсэн худал цуурхал тарааж, Дарханчуудын сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн увайгүй үйлдэл гэж харж байгаагаа УИХ-ын сонгуулийн 45-р тойрогт бие даан нэр дэвшигч Л.Наранбаатар мэдэгдэж байна.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Ардчилсан намаас Л.Наранбаатарын эсрэг олон төрлийн башир арга хэрэглэж байгаа ч тэр бүхэнд Дарханы сонгогчид автахгүй, ардын дуу хоолой болсон Л.Наранбаатарыг дэмжсээр байгаа. Иймээс ийнхүү эцсийн аргаа хэрэглэж, түүнийг нэр дэвших эрхгүй, эрхийг нь хасах мэтээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж, цаг хожиж байна.
Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан гомдолд ямар ч баримт нотолгоо дурьдаагүй, хуулийн хориглосон заалтуудыг бүгдийг шахам хуулж тавьсан байгаа нь арга ядсан арчаагүй үйлдэл гэж дүгнэж байна.
Дээрх заргаа Ардчилсан нам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг өмнө нь СЕХ-нд гаргасан ба СЕХ-ноос гомдлыг ямар ч нотолгоогүй байна гэж үзээд буцаасан байдаг. Лүндэгийн Наранбаатар нь хуулийн дагуу баримт материалаа бүрэн гүйцэд бүрдүүлэн өгч, энэ дагуу СЕХ-ноос түүнийг батламжилсан билээ.