Өдгөөгөөс арав орчим жилийн тэртээ зуд нүүрлэн хүн малгүй туйлдаж байх цаг үед тэрхүү бодит байдлыг ард түмэндээ хүргэхээр явсан сурвалжлах баг цаг агаарын аюултай үзэгдлээс болж нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар хорвоог орхисон билээ.
Тэдний эгнээнд ард олондоо бүтээл туурвилаараа хэзээний танил болсон Гамма агентлагийн зурагчин Ц.Батзориг ажил үүргээ гүйцэтгэн явж байлаа.
Энэ харамсалтай үйл явдлаас хойш мэргэжил нэгт нөхөд нь түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж, хийж бүтээж амжаагүй ажлыг нь үргэлжлүүлэх үүднээс жил бүр шилдэг фото зураг шалгаруулах уралдааныг зохион байгуулсаар ес дэх жилтэйгээ золгожээ.
Гамма агентлагийн зурагчин агсан Ц.Батзоригийн нэрэмжит энэхүү уралдаанд мэргэжлийн зурагчдаас гадна фото сонирхогчид бүтээлээрээ өрсөлдөх боломжтой юм байна.
Ирсэн бүтээлүүдийг оны шилдэг үйл явдал, байгаль, хүрээлэн буй орчин, спорт, ахуй амьдрал өрх гэр бүл, чөлөөт, хамгаалал хүссэн хүүхэд гэсэн зургаан сэдвийн дор шалгаруулах аж.
Оролцогчид нэг сэдвийн дор хоёроос илүүгүй бүтээлээ ирүүлэх боломжтой гэнэ. Энэ нь жилээс жилд гэрэл зураг сонирхогчдын тоо өсч байгаатай холбоотой талаар тэмцээн зохион байгуулагчид ярьлаа.
Нийт өрсөлдөж байгаа бүтээлээр ирэх сарын 19-20-ны хооронд үзэсгэлэн гаргаж фото зургийн шилдгүүдийг тодруулах юм байна.
Г.Одгарав