Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Вена хотод болж өндөрлөлөө. Тэмцээний латин бүжгийн төрөлд Монгол Улсын төлөөлөн "Сарны бүжиг", "Од" хамтлагууд оролцсон юм.
Сарны бүжиг хамтлаг "Сарны хатан" үзүүлбэрээрээ сүүлчийн шатанд шалгараад байсан юм. Тэд ОХУ, Герман, Австрийн хамтлагуудтай өрсөлдөн, ШИЛДЭГ 6 хамтлагт багтан, хоёр дахь жилдээ цом хүртлээ.
Өнгөрсөн онд тус хамтлаг тавдугаар байрт шалгаран, Латин бүжгийн төрөлд Монголоос цом хүртсэн анхны хамтлаг болсон юм. Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд «Сарны бүжиг» хамтлаг дөрөв дэх жилдээ оролцжээ.