Чехийн Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Эхний шат нь өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт боллоо. Энэ сонгуулийг улиран нэр дэвшсэн, 73 настай Милош Земанд итгэл хүлээлгэх, эсэх болон улсынхаа баримталж буй улс төрийн чиг бодлогын талаарх бүх нийтийн санал асуулга мэтээр иргэдийнх нь олонх хүлээн авч байна. Эхний шатанд тэрбээр есөн нэр дэвшигчтэй өрсөлдөж, 38.57 хувийн санал авч, ялжээ. Сонгуулийн дараагийн шат энэ сарын 26-27-нд болох аж. Анх сонгуульд ялснаас хойш нэг сарын дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 3-нд Милош Земан Ерөнхийлөгчийн өргөөнийхөө орой дээр Европын холбооны хөх далбааг өргөжээ.
Хууран мэхлэхийг үздэггүй ерөнхийлөгч
Түүний өмнөх Төрийн тэргүүн Вацлав Клаус улс нь тус холбооны гишүүн болоод есөн жил өнгөрөөд байхад уг далбааг ордон дээрээ залахаас татгалздаг байв. Европын холбооны далбааг ингэж мандуулсан нь М.Земаны төлөө саналаа өгөөгүй сонгогчдод, Европын тал баримталдаг иргэдэд тус улсын геополитикт цаашид юу ч заналхийлэхгүй гэдгийг итгүүлэх ёстой байсан байх. Гэвч чехчүүдийн энэ хэсэг дэмий найдлага тавьсан нь удалгүй нотлогдов. Өдгөө тус улс хэзээ ч байгаагүйгээр хагаралдаж, энэ нь М.Земан, түүний үзэл бодолтой холбоотой гэж ВВС-гийн сурвалжлагч Роб Кэмерон бичжээ.
ЗАСАРШГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
М.Земаны сонгуулийн гол өрсөлдөгч- дийн олонх нь Чехэд Өрнөдийн тал баримталсан чиг бодлого дахин нэвтрүүлэхийг мөрийн хөтөлбөрийнхөө гол заалтуудын нэг болгож байна. “Прагын Град ордныг ариутгах хэрэгтэй. Градыг манай орны хувьд хурц тод гэрэлтүүлэгтэй шилэн хорго, цэвэр тунгалаг цонх байгаасай хэмээн би хүсэж байна” гэж хөгжмийн продюсер, бооцооны газрын эзэн Михал Горачек ВВС-д ярьжээ. Ерөнхийлөгч Милош Земан нь Европын холбооноос ОХУ-д хориг арга хэмжээ авсныг хамгийн идэвхтэй шүүмжлэгчдийн нэг. Түүний холбоотон, Чехийн шинэ Ерөнхий сайд Андрей Бабиш мөн ийм бодолтой. М.Земаны зөвлөх бөгөөд, хамтран зүтгэгчдийн хамгийн ойрын хүрээнд Оросын “Лукойл” компанийн Чех дэх салбарыг нээсэн хүн багтдаг.
Чехийн Төрийн тэргүүний гадаад бодлогын өөр нэг тэргүүлэх зорилт нь Хятадтай харилцаагаа хэвийн болгох явдал бөгөөд хоёр жилийн өмнө Прагад БНХАУ-ын даргын төрийн тансаг айлчлалыг зохион байгуулсан. Гэвч Чехийн тэргүүлэх зорилтыг огт өөр байх ёстой гэж үздэг хүн тус улсад хангалттай бий. “Чехийг Орос, Хятадтай нийлж, Европ дахь нэг тэрэгний гурвалсан морь болгохыг би хувьдаа хүсэхгүй байна” гэж Михал Горачек хэлжээ. М.Земаны гол өрсөлдөгч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч асан Иржи Драгош ч мөн эрс шулуун нэгэн. “Манайд “Загас толгойноосоо өмхөрдөг” гэдэг.
Энэ үг Земаныг Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдийг тодорхой илтгэнэ. Тэрбээр дэлхийн бодлого дахь манай улсын байр суурийг ганхуулж, эдийн засаг, аюулгүй байдлын гол түншүүдтэй харилцаа муудахад хүргэсэн. Олон нийтийн мэтгэлцээнийг үнэгүйдүүлж, хэт давруу үзэлтнүүдийг улам олшруулж байна” гэж И.Драгош ярьжээ. Магадгүй улс төрийн мэтгэлцээн, хэт давруу үзэлтнүүдийн талаарх Земаны байр суурь Чехийн иргэдийг хамгийн их хагаралдуулсан байх. Харин Земаны талынхны хувьд тэрбээр шулуун, шударга улстөрч, улс төрийн хууран мэхлэгсдийг эсэргүүцэгч, онч мэргэн үгсийн мастер, архаг тамхичин, уух дуртай нэгэн.
ИСЛАМЫН ШАШИНТАЙ ТЭМЦЭГЧ
М.Земан хошигнодог, үгийн хариуг “чанга” барьдгаараа алдартай. 2015 онд тэрбээр Злин хотын оршин суугчдыг мусульман дүрвэгч, цагаачид нөмрөх нь хэмээн айлгаж, “Манай эмэгтэйчүүд гивлүүрээр нүүрээ халхалж, бид тэднийгээ алдах нь! ” хэмээсэн билээ. “Мэдээж зарим эмэгтэйд ингэх нь ч дээр биз” гэж тэрбээр нэмж хэлсэн байдаг. Исламын шашны аюулыг М.Земан төр барих хугацааныхаа гол сэдэв болгосон. Мусульманчуудын ертөнцийг тэрбээр соёл иргэншлээс гажууд хэмээдэг. 2015 оны арваннэгдүгээр сард М.Земан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн цуглааны үеэр олон нийтэд хандаж байсан. Хоёр жилийн дараа шилжин суурьшигчдыг эсэргүүцдэг “Эрх чөлөө ба шууд ардчилал” намын бага хурал дээр үг хэлж байв. Прагын ахлах ангийн сурагч охин Клара сонгуулийн хоёр дахь өдөр 18 нас хүрч, өөрчлөлтийн төлөө саналаа өгчээ. “Ерөнхийлөгч М.Земан дэлхий дахин манай улсыг байх ёстойгоор нь төлөөлж чадахгүй.
Заримдаа тэрбээр манай Ерөнхийлөгч биш юм шиг, би ч эвгүй байдалд орохоор биеэ авч явдаг” хэмээн Клара ВВС-д ярьжээ. Үүний сацуу Земаныг Ерөнхийлөгчөөр улиран ажиллахаар эрүүл хүн биш гэж Клара үздэг. Чихрийн шижинтэй, мэдрэлийн саажилтын улмаас таяг тулж, арай гэж явдаг. Дашрамд хэлэхэд, Прагын залуус яавч Земаныг дэмжигч биш. Анх сонгуульд оролцсоныхоо дараа тэрбээр арван сая орчим чех хүний Ерөнхийлөгч байна хэмээн амлаж байсан. Чех улс 10.6 орчим сая хүн амтай.
Чех улс 10.6 орчим сая хүн амтай.
Тэгэхээр Земан тус улсын хүн амын үлдсэн хувь болох нийслэлийн элитүүдийн Ерөнхийлөгч байхыг хүсдэггүй гэсэн үг. Магадгүй ч юм. ВВС-гийн сурвалжлагчийн оршин суудаг дүүрэг дэх Земаны хөрөг, бараг бүх зурагт хуудсыг урсан, эсвэл балласан байж.
Гэтэл нийслэлээс гараад Острава, Злин, эсвэл Земаны төрөлх Колин хот болон хөдөөгийн сонгогчид, ялангуяа залуу бус, дээд боловсролгүй оршин суугчид түүнд огт өөр ханддаг. Эхний шатны сонгуулийн өмнө явуул- сан санал асуулгаас үзвэл тэд М.Земаныг дахин сонгоход бэлэн, түүний ялалтыг тосгодынхоо бааранд нижгэр тэмдэглэнэ гэсэн байхад нийслэлийн сэхээтнүүд тансаг кафедаа гуниглан сууна гэжээ. Гэхдээ сонгуулийн эцсийн дүн гарах болоогүй. Эхний шатанд үнэмлэхүй олонхын саналаар биш ч Мелош Земан яллаа. Харин дараагийн шатанд ялагдаж ч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нь социал демократ үзэлтэй улстөрч. 1944 оны есдүгээр сарын 28-нд Чехословакийн булаан эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Колин хотод мэндэлсэн. Хүүгээ төрсний дараахан эцэг, эх нь салжээ. Милош хүүг эх нь өсгөн, хүмүүжүүлсэн аж. Колин хотод анх есөн настайдаа бага сургуульд элсэж, 1959-1963 онд Эдийн засгийн дунд сургууль дүүргэсэн байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Ерөнхийлөгч Т.Г.Масарикийн тухай реферат бичсэнийхээ төлөө М.Земан их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болжээ. 1963-1967 онд барилга дээр ажил- ласан. 1965 оноос их сургуульд сурах зөвшөөрөл авч, Прагын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн төлөвлөлтийн ангид эчнээгээр сурав. 1967 оноо өдрийн ангид шилжин суралцжээ. 1969 онд “Төлөвлөлт ба ирээдүй” нэртэй дипломыг А үнэлгээтэй хамгаалсан байна. 1969-1970 онд сургуульдаа багшаар ажиллажээ. 1968 онд Коммунист намд элссэн ч 1970 онд Варшавын гэрээний цэргүүдийг оруулахыг эсэргүүцсэнийхээ төлөө хасагджээ. 1971-1984 онд “Noctua”, “Sportp- ropag”, “Technosport” компанид тус тус ажиллав.
1985-1989 онд судалгааны ажил хийж байгаад 1990-1992 онд Чехосло вакийн ШУА-ийн хүрээлэнгийн ажилтан байлаа. 1990-1992 онд Парламентын ги- шүүн. 1993 оны хоёрдугаар сараас 2001 оны дөрөвдүгээр сарын 7-ны хооронд Социал-демократ намын даргаар ажиллав. 1996-1998 онд Чехийн Парламентын гишүүдийн танхимуудын дарга. 1998 оны долдугаар сарын 17-ноос 2002 оны долдугаар сарын 15-ны хооронд Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. Сенатын болон мужийн сонгуульд амжилтгүй оролцсоны дараа удирдах бүх албан тушаалаа сайн дураараа өгчээ. 2003 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн ч намын дотоод санал зөрөлдөөний улмаас Вацлав Клауст ялагдсан аж. 2007 онд шинэ удирдлагатайгаа үзэл бодол нийлээгүйн улмаас намаасаа гарсан байна.
2013 оны нэгдүгээр сард Чехийн түүхэнд анхны Ерөнхийлөгчийн шууд суонгууль болж, эхний шатанд 24.21 хувийн саналаар тэргүүлж, хоёрдугаар шатанд 54.8 хувийн санал авч Карел Шварценбергийг ялжээ. Мөн оны гуравдугаар сарын 8-нд Чехийн Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон байна. Йорг Хайдер, Ясир Арафат нарын Чехийн болон дэлхийн орчин үеийн улс төрийн зүтгэлтнүүд, түүнчлэн бүхэл бүтэн ард түмэн, үндэстний талаар эрс шулуун тайлбар хийдгээрээ алдартай. ОХУ Крымийг нэгтгэж, Украины зүүн нутагт зэвсэглэсэн салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжиж байх үед тус улсад цэргийн шууд тусламж үзүүлэхийг уриалснаас эхлээд Орост Европын холбооноос авсан хориг арга хэмжээг тэрбээр эрс шүүмжилсэн тухай хоорондоо зөрчилтэй мэдээллүүдийг агентлагууд өгч байжээ.