Япон улс технологийн салбартаа үсрэнгүй хөгжил болох хиймэл дагуулыг хөөргөлөө. Ингэснээр тус улс өөрийгөө жолооддог автомашинуудыг хурдны зам дээр давхиулж, шүдэнзний хайрцагны хэмжээний нарийвчлалаар цэг тодорхойлон, дрон газардуулж, БНАСАУ-ын цөмийн пуужинг замд нь устгах чадалтай боллоо гэж Wall Street Journal бичжээ.
Мягмар гарагт хөөргөсөн энэхүү хиймэл дагуул нь Япончууд өөрсдийн нутаг дэвсгэр болон ойролцоо бүс газарт ашиглах GPS-ийн эхлэл юм. Хөөргөснөөс 30 минутын дараа хиймэл дагуул тойрог замд орж ажиллаж эхэлжээ.
Одоогийн байдлаар Америкийн GPS системтэй хоршин ажиллаж байгаа хэдий ч ойрын жилүүдэд бие даасан систем болох бөгөөд сантиметрийн нарийвчлалаар байршил тогтоох юм.
Япон улсын хувьд хүн шигүү суурьшсан, өндөр байшин барилга ихтэй газруудад GPS ашиглахад хүндрэлтэй байдаг учраас өөрсдийн системийг зайлшгүй хөгжүүлэх шаардлага тулгарчээ.
Америкийн Агаарын хүчний ажиллуулдаг GPS буюу Дэлхийн байршил тогтоох систем өнөөдөр маш олон улсын эдийн засагтай шууд холбогдсон бөгөөд зарим орнууд өөрсдийн тусдаа системийг хөгжүүлэх болсон юм.
Өнгөрсөн жилийн сүүлээр Европчууд өөрсдийн системийг хөгжүүлж эхэлсэн бол Энэтхэг улс 2018 оноос үндэсний хиймэл дагуулд суурилсан байршил тогтоох системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Харин Хятад улс 2020 он гэхэд мөн ийм системтэй болохоор зорьж байгаа бөгөөд Япончуудын систем өнөөдрийн байдлаар хамгийн өндөр нарийвчлалтай нь юм.
Эх сурвалж: ejinsight