Соёмботой уулыг ухаж байна гэх сургаар манай сурвалжлах хэсэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг зорилоо.
Тус газар очиход уулын баруун доод хормой хэсгийг барилгын зориулалтаар ухсан байв.
Шороо ухах зориулалт бүхий экскаватор, том оврын ачааны тэрэг эзэнгүй бөгөөд га хүрэхгүй газрыг цэнхэр хашаагаар хашжээ. Тэндэхийн манаач бололтой нэгэн хүнээс хэдэн зүйл асуулаа.
-Та энэ хашааны манаач нь уу?
-Үгүй ээ. Ах нь энэ хашааг түр харж байгаа хүн. Хуванцар сав энэ хашаанд цуглуулдаг юм.
-Та эзнийг нь мэдэхгүй гэж үү?
-Сайн мэдэхгүй ээ. Их олон хүн л байдаг.
-Газрыг хэзээнээс ухаж эхэлсэн юм бэ?
-Тав орчим хоногийн өмнөөс байна уу даа. Өнөөдөр баахан хүн ирж бөөн юм болж байгаад үйл ажиллагааг нь зогсоогоод ийм шаардах хуудас наасан хэмээн тэрбээр хариуллаа.
Хашаан дотор байрлах манаачийн байрны хаалга дээр үйл ажиллагааг зогсоох шаардах хуудсыг Дүүргийн газрын албанаас хаджээ.
Тус газрын ойролцоо нэг приус зогсох бөгөөд машин дотор Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны Зайсан хариуцсан байцаагч Н.Солдом сууж байв.
Тэрбээр мэдээлэл өгөхгүй гэсэн боловч сурвалжлагчийн асуултад товч байдлаар хариулсан юм.
Түүний ярьж буйгаар "Аялж Уул" ХХК аялал жуулчлалын зориулалтаар уг газрын зөвшөөрлийг 2016 онд авчээ.
Хуульд дархан цаазтай газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалттайгаар газар олгохыг зөвшөөрдөг бөгөөд уг компани хууль зөрчин ийнхүү газар ухаж эхэлсэн байна.
"Өнөөдөр бид арга хэмжээ авч 11.00 цагт газар ухах үйл ажиллагааг нь зогсоосон" хэмээн Зайсан хариуцсан байцаагч мэдээлэв.
"Ямар зориулалтаар ухаж байгаа юм бол. Танд мэдээлэл бий юу" хэмээн асуухад "Мэдээлэл байхгүй ч барилгын зориулалтаар ухаж байгаа нь тодорхой байна" гэлээ.
Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Манайх энэ асуудалд шалгалт хийж байгаа. Албан ёсны хариулт өгнө" гэж хариулав.