Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын тамгын газраас ирүүлсэн албан бичгийн талаар байр сууриа илэрхийлж, Засгийн газрын тухай хуулийг бус Үндсэн хуулийг баримтална гэв.
Тэрээр өөрийн нүүр номонд "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХ-ын ТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Үндсэн хуульд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуульд байхгүй заалтаар ЗГ-тай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, Засгийн Газар нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина" гэжээ.