2017 оны "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн тавдугаар сарын шилдэг тоглогч болсон Атлетик 220 клубийн довтлогч Н.Наранболд өчигдөр шагналаа гардан авлаа. Тэрбээр шилдэгт нэр дэвшсэн гурван хүний нэг юм.
-Юуны өмнө анх удаа дээд лигийн сарын шилдэг тоглогч болсонд баяр хүргэе?
-Энэ шагналыг анх удаа хүртсэндээ сэтгэл хангалуун байна. 2015 оны наймдугаар сард би энэ шагналын төлөө Эрчим клубийн Ц.Энхжаргал ахтай өрсөлдөж, ялагдсан. Энэ удаад бас л Ц.Энхжаргал ахтайгаа өрсөлдөж, шагналын эзэн болсондоо баяртай байна.
-Анх Атлетик 220 клубт ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Би 2002 оноос хойш тасралтгүй 14 жил Хоромхон клубт тоглосон. Тэгээд 2016 оны улирал дуусаад Төрбат бид хоёр тамирчин хүний замналаар явж үзье, өөр багт өөрсдийгөө сорьж үзье гэж бодсон.
Төрөө бид хоёр хэрвээ багаа соливол хамтдаа явна гээд тохирчихсон байсан. Анх бид Сэлэнгэпресс клубт очиж тоглох бодолтой байсан. Яагаад гэвэл Хоромхон, Сэлэнгэпресс клубүүд хоорондоо олон тоглогч солилцож байсан, хамтын ажиллагаатай багууд. Гэтэл Төрөө маань нэг өдөр залгаад Атлетик 220 багийн талаар хэлсэн. Тэгээд анх багийнхаа удирдлагуудтай уулзаж байлаа.
Би өөрөө төмөр замын хүүхэд. Манай багийн гүйцэтгэх захирал Эрка ах маань бас төмөр замынх. Надад анх хөлбөмбөгийн зах зухаас нь зааж өгч байсан хүмүүсийн нэг. Эрка ахын маань хэлсэн үг Төрөө бид хоёрт маш их итгэл найдварыг төрүүлсэн. Та хоёр энэ багийн гол ноён нуруу болж, дүү нартайгаа тоглооч гэж хүссэн.
-Өнгөрсөн сард таван гоол орууллаа. Энэ улиралд ер нь хичнээн гоол оруулахыг зорьж байгаа вэ?
-Яг тэдэн гоол оруулна гэсэн зорилго байхгүй. Би 2015 онд дээд лигийн мэргэн бууч болж байсан. Өнгөрсөн жил авч чадаагүй. Энэ жил ямар ч байсан өнгөрсөн жилийн амжилтаа ахиулахыг хичээж байна. Тийм учраас бэлтгэлдээ илүү их цагийг зарцуулж байна. Ер нь довтлогч хүний гол ажил бол гоол оруулах шүү дээ. Би аль болох олон гоол оруулвал багийн амжилт тэр чинээгээрээ сайн байх нь мэдээж.
-Энэ жилийн өрсөлдөөн үнэхээр ширүүн болж байна. Таны сэтгэгдэл?
-Тоглолт бүрийг таах арга алга. Бүх баг л чанга байна. Манайд хожигдсон багууд манайхыг хожсон багийг хожиж байх жишээтэй. Дээд лигийн багууд ямар байх ёстой вэ гэдгийг манай лигийн 10 баг бүгд үзүүлж чадаж байна. Хүрхрээ үндэсний дээд лиг ийм хэмжээнд ирсэнд үнэхээр баяртай байна.
Ярилцсан: А.Одбаяр