GoGo.Cafe булангийн энэ удаагийн зочноор жүжигчин Д.Анхнямыг урин оролцууллаа. Эрчүүдийн харцыг булааж, эмэгтэйчүүдийн хүндэтгэлийг хүлээж явдаг энэ бүсгүй нэртэй цуутай бусдыгаа бодвол “муу” хэл аманд тэр бүр орооцолдоод байдаггүй талтай. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Анхням үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Жүжигчин хүний хувьд мартагдахгүй байна гэдэг сайн талтай ч хувь хүн талаасаа хэцүү байдаг уу?
-Сонин хэвлэл дээр учиргүй магтаад л “ёстой мундаг, гайхамшигтай сайхан” гэж хэзээ ч бичдэггүй ш дээ. Гэхдээ ер нь сонин дээр бичигдэж байна гэдэг хүмүүс намайг мартаагүй байна гэсэн үг. Сайнаар ч бай, муугаар ч бай. Муулаад биччихсэн байхад нь тэгтлээ бас их дургүйцдэг ч үгүй. Муулж л байг л дээ
-Эмзэглэдэггүй гэж үү?
-Одоо тэгээд эмзэглэхээ ч больчихсон. Аливаа юмыг сөрж, уурлаж, эмзэглэж хүлээж авч байснаас тэр асуудалтайгаа нэгдээд аливаад өршөөнгүй ханддаг юм, би. Тэгэхгүй тэнд нэг хүн мөнгө олох гээд бичсэн юмны төлөө би энд нервээ бараад уурлаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй намайг хэн бэ гэдгийг миний эргэн тойрны хүмүүс мэднэ. Бичиж л байг. Сайн л биз.
-“Хүсэмжит бүсгүй”-ээр тодорсон байсан?
-Тийм байсан /инээв/
-Баяр хүргэе. Хамгийн түрүүнд юу гэж бодсон бэ?
-Яахав дээ, тэнд ороогүй зөндөө л хүн байна. Тэгэхэд би тэнд орчихсон байна. Сайн байна, болж байна л гэж бодсон.
-Чамайг хэтэрхий энгийн гэх юм билээ?
-Тийм. Би зүгээр л нэг эмэгтэй. Гэхдээ давуу тал нь байж магад хийе гэж бодсон зүйлээ тууштай хийдэг. Зорьсондоо заавал хүрч байж салдаг зантай.
-Тэгвэл сөрөг тал нь?
-Сөрөг талгүй ш дээ /инээв/. Нээрээ... бодоод байсан чинь би муухай аашгүй, ажилгүй биш. Би их ажилсаг, хөдөлмөрч. Өөр сөрөг тал гэхээр... өөрийнхөөрөө жаахан зөрдөг байж магад. Өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж нэг хэсэгтээ зөрдөг байх. Ер нь хүнээс гажууд айхтар сөрөг тал гээд байх зүйл байхгүй л гэж бодож байна. Өөрийгөө их магтчихлаа даа.
-Гэр бүлтэй болсон гэж сонссон юм байна?
-Гэр бүлтэй, бүлтэй /инээв/
-Анхням гэх хүсэмжит бүсгүй маань ямар хүнийг эр нөхрөөрөө сонгосон бол гэдэг нь уншигчдын хувьд сонирхолтой байгаа байх?
-Азтай хүнийг /инээв/
-Өөр тайлбар хийхгүй юм байна, тийм үү?
-Хийхгүй ээ. Ямар ч байсан сайн л хүн байгаа.
-Амралт чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Би урд нь фитнесст яваад, усанд сэлээд, найз нөхөдтэйгээ уулзаад гадуур чөлөөт цагаа өнгөрөөх дуртай байсан шиг байгаа юм. Одоо бол гэртээ л байх дуртай болчихсон. Олон хүн үймсэн шуугисан газраар биш, тайван амгалан л байх дуртай.
-Хэвлэлд өгсөн сүүлийн үеийн ярилцлагуудыг чинь хараад байхад Анхням намба сууж байгаа нь илт мэдрэгдэх болж?
-Юм чинь нас насандаа /инээв/. Би 22, 23-тай байхдаа миний бодож байсан үзэл баримтлал өөр байж. Миний ертөнцийг үзэх үзэл ч гэсэн тэр үед арай өөрөөр төлөвшиж ирсэн байж таарна. Одоо би гучин нас өнгөрч байна. Энэ үеийн ертөнцийг үзэх үзэл, бодол санаа өөрчлөгддөг юм шиг байна. Хүн арай ухаан суудаг шиг байгаа юм. Ярьж хэлж, хийж байгаа нь ч гэсэн арай буурь суурьтай болно. Хорин настай байхдаа юу ч хийхэд бэлэн, яавал ч яах зоригтой байсан байна. Гэхдээ одоо зориг нь мохчихсон гэсэн үг биш л дээ. Зоригтой дээрээ арай ухаантай болж байгаа юм.
-Залуу насандаа зоригтой байсан гэснээс хамгийн анх хэдэн онд “нүцгэлсэн” билээ?
-Тэр чинь 2003 он юм уу даа. Дөнгөж сургуулиа төгсөөд гарчихсан байсан.
-Одоогоос зургаан жилийн өмнө байна шүү дээ?
-Зоригтой л байна даа. /инээв/
-Олон хүний өмнө нүцгэлэхэд эвгүй л байсан байх даа?
-Тэр чинь “Цүки хаус”-т болсон “Стриптиз блюз” гээд жүжиг байсан юм. Миний анхны тоглож байсан жүжиг. Анх удаа гол дүрд тоглож байсан болохоор маш хүнд байсан. Одоо эргээд бодоход юу хийх, яахаа ч мэдэхгүй байсаан. Тэгээд хүн “тэг” гэхээр л тэгдэг, “ингэ” гэвэл ингэдэг. Зүйрлэж ярьвал хаа хүрэх нь мэдэгдэхгүй том нуур цөөрөмд орчихоод “авраач” гээд самардаад байгаа юм шиг тийм хөлөө олохгүй үе байсан юм. Сонин хэвлэлийнхэн ч тэр үед их сайн шүүрч авсан. Аймшигтай юм болж байлаа ш д. Гэхдээ би одоо эргэж бодоод “би яачихав аа, юу хийчихэв ээ” гээд л ямар нэгэн байдлаар гэмших сэтгэл төрдөггүй. Би ер нь өнгөрүүлсэн бүхэндээ ерөөсөө ч гэмшдэггүй. Яахав, хүн өнгөрснөөсөө байнга суралцаж л байх хэрэгтэй.
-Энэ яриаг чинь сонссон чинь магадгүй дахиж хэзээ ч нүцгэлэхгүй гэсэн өнгө аяс цухалзаад байх юм?
-Үгүй ээ, тэгж хэлээгүй ш дээ. Тэгж ерөөсөө хэлээгүй /инээв/. Тэрнээс чинь хойш тоглосон нилээн хэдэн кино байгаа. Одоо бол юунд яаж тоглох вэ, юуны тулд гэдгээ сайн бодож байх хэрэгтэй.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа талаараа ярихгүй юу?
-Сүүлийн үед дорвитой хийсэн уран бүтээл алга. Гэхдээ зүгээр суугаагүй л дээ. Өөрийгөө хөгжүүлэх, боловсролын талдаа илүү анхаарч байна. Би СУИС-ийг бакалавраар төгссөн. Бакалавраа магистр болгомоор байна. Ер нь сурч мэдэх юм маш их байна аа. Ядахдаа л хоёр хэл сурчихмаар байна. Сүүлийн үед ганцхан жүжигчнийхээ чиглэлээр ажиллаад яаж амьдрах билээ.
-Урлагийнхны хувьд санхүүгийн асуудал нэлээд бэрхшээлтэй байдаг шиг байгаа юм?
-Жишиж ярьвал Америкт урлагийг үзэх үзэл яг тонгоргоод эсрэгээрээ манай Монголд байдаг. Оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж нь их бага. Урлагийн ажил гэдэг чинь оюуны ажил. Тэгээд үнэлэмж нь бага болохоор зах зээлийн материаллаг нийгэмд амьдрах нь хэцүү юм. Гэхдээ тийм аймшигтай хэцүү биш л дээ. Хүн нэг л амьдарч байгаа юм чинь учиргүй дээр нь гарахгүй ч гэсэн нэг хэвэндээ амьдраад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр манайд үнэлэмж нь жаахан бага юм болов уу л гэж боддог.
Заримдаа би боддог юм. Хэрвээ манай энэ ертөнц материаллаг биш оюунлаг ертөнц байгаад оюун ухаанд мөнгө шиг шунаж дурладаг байсан бол их гоё байх байсан байх. Хүмүүс нь их гэгээлэг. Тэгвэл урлагийн бүхий л салбар нэгдүгээр хүрээнд тавигдах байсан байх. Одоо бол нэгдүгээр хүрээнд эд материал л байна. Бидний хийж байгаа зүйл, энэ хүмүүсийн төлөө гэсэн бодол маань тэр хүрээг тойроод байгаа жижигхээн зүйл болчихоод байна. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ юунаас нь эхлэх вэ гэдгийг сайн мэдэхгүй байна л даа. Тэгж байж хүмүүсийн тархи оюун гэгээлэг болж, тэрийгээ дагаад улс нийгэм маань хөгжих байх. Ядаж л хүүхдүүд маань цэцэг навчин дээр гишгээд, таслаад, дээр нь хог хаяад гүйгээд байхгүй болно гэж боддог юм. Үнэхээр санаа зовдог. Монголчууд бид үр хүүхдүүдээ бүр багаас нь сайхан сэтгэлтэй болгож, сайн хүн болгож хүмүүжүүлээсэй гэж боддог. Хүн эд материаллаг чанараас илүү сайн хүн болохын төлөө, өөрөө өөрийгөө олохын төлөө тэмүүлэх ёстой юм байна л даа. Тэгэхгүй манайхан чинь өөрөө өөрийгөө олоогүй, учраа ч мэдэхгүй. Бүр жижигхэн 3 настай хүүхэд нь хүртэл “би том болоод баян хүн болно” гэж ярьдаг болж. Хүүхдүүдийг хүн болох талаас нь өдөөж л хүмүүжүүлэх ёстой юм болов уу.
-Энэ тал дээр олон хүний санаа зовдог байх. Ер нь санаа зовох юм олон байна шүү?
-Гэхдээ юм бүхэнд санаа зовоод байх дэмий юм шиг. Хүмүүс чинь маш их зүйлд санаа зовох юм байна ш дээ. Ерөнхийлөгчид, УИХ-ын 76 гишүүнд, гадуур байгаа жүжигчин, дуучин хүний төлөө, тэр хүний амьдралын төлөө санаа зовж байна. Хажууд амьдраад байгаа Доржийн мөнгөнд, Дулмаагийн нөхөрт гээд санаа зовохгүй зүйл гэж алга. Тэгж олон юманд санаа зовох хэрэг байна уу. Өөрийнхөө л амьдралд санаа тавьж байвал болоо юм биш үү, миний бодлоор. “Тэр болохгүй байна, энэ аймшигтай байна” гээд бухимдаад байдаг. Тэгж бухимдах ямар ч шаардлагагүй байхгүй. Угаасаа л тэр чинь тийм юм. Эвлэрээд амьдрах хэрэгтэй. Гараад, тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй л байхгүй юу. Тэгэхээр тайван л бай. Энэ бужигнаж байгаа юман дунд чинь дагаад л бужигнаад байх ямар шаардлага байна аа, тэй?
-Гэхдээ энэ нийгэмд чинь тэмцэгчид байх хэрэгтэй юм биш үү?
-Нэг хэсэг хүмүүс л байг л дээ. Бүгдээрээ тэмцээд байх шаардлагагүй ш дээ. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар яав аа. “Би Элбэгдоржийн төлөө, үгүй ээ би Энхбаярын төлөө” гээд айл болгонд хэрүүл боллоо. Дотроо бодоод, дүгнэлтээ хийгээд очоод саналаа өгчих л дөө. Тэгэхийн оронд хэрэлдээд байх ямар ч шаардлагагүй санагддаг юм.
-Амьдралдаа баримталдаг зарчим чинь?
-Нэг их айхтар хатуу зарчим тавьж баримталдаггүй. Тэгж өөрийгөө зовоож байх хэрэггүй гэж боддог юм. Хүн чинь нийгмийн хэм хэмжээ, ёс суртахууны хүрээнд байдаг ш дээ. Тэрэн дотроо л байна. Манай өвөө эмээ, ээж аав надад муу хүмүүжил олгоогүй шиг байгаа юм. Манай эмээ бол хүнийг зүйр цэцэн үгээр загнадаг. Зүйр цэцэн үг гэдэг чинь цаад утгаараа хүнийг аянд нь хүмүүжүүлчихдэг. Тийм хүмүүжил нь намайг зөв хүн болгож өсгөсөн байх.
-Галзуу үнэнч фэн бий юу?
-Байхгүй ээ. Гэхдээ хүн өөрийгөө бас мэддэггүй л юм байна лээ. Манай нэг найз Солонгост явж байхдаа нэг эмэгтэйд миний найз гэдгийгээ хэлж л дээ. Тэгсэн өнөөх эмэгтэй нь үнэн сэтгэлээсээ “их гоё эмэгтэй, сайн жүжигчин” гээд, Анхнямын найзтай танилцсан гээд баярлаад байсан гэсэн. Гэхдээ хүмүүс тэгэхээр надад аймаар ч юм шиг санагдаад байдаг юм. Тэр хүний бодож байгаа намайг төсөөлж байгаа төсөөлөл байна ш дээ. Гэтэл би тэрэнд нь хүрсэн байх ёстой. Итгэл хүндлэлийг нь даах ёстой. Тэр нь надад их хүнд юм шиг санагддаг. Гэхдээ би аль болох хүний итгэл хүндэтгэлийг даах юмсан л гэж боддог. Тэгээд намайг бас хүндэлж, хайрлаж байдаг хэсэг хүмүүс байна. Цөөн ч бай хамаагүй тэр хүмүүсийг хариу хайрлаад тэр хүмүүсийн бодож байгаа хэмжээнд байх юм сан л гэж боддог.
-Юунаас айдаг вэ?
-Би өвчнөөс л айдаг. Өвчин гэдэг чинь хэлж ирэхгүйгээр нэг л мэдэхэд хүнд бий болчихсон байдаг. Бусад зүйлийн хувьд бол цагийн юм цагтаа болно л гэж боддог.
-Хөгшрөлтөөс айдаггүй гэж үү?
-Ерөөсөө ч айдаггүй. Угаасаа л хөгшрөх ёстой юм чинь яах юм бэ. Тэрэнтэй тэмцээд байх шаардлагагүй. Хүн нас насандаа л байна шүү дээ. Хорьтой хүнд тавьтай хүн сайхан харагдахгүй л дээ. Гэхдээ л тавьтай хүн тавьтай хүндээ сайхан л харагдана. Тэгэхээр хүн нас насандаа л гоо сайхан байдаг байх гэж боддог юм. Гэхдээ энэ чинь зөвхөн гадаад байдал. Хүн дотоод сэтгэлдээ сайхан байж болно ш д. Тавин настай мөртлөө 18-тай юм шиг сэтгэдэг байж болно. Тэгэхээр гадаад байдалд нэг их санаа зовоод байдаггүй ээ.
-Ирээдүйн төлөвлөгөө юу байна?
-Хийвэл хийчихмээр юм зөндөө л байна. Бодогдоод л байна. Гэхдээ ганцхан Монгол дотроо байгаад байх биш. Хэрвээ би чаддаг бол гэж боддог юм. Гэхдээ би чадахгүй л дээ.
-Яасан гутранги байх юм?
-Гутранги биш. Яагаад гэвэл би төрийн алба хашдаггүй, надад эрх мэдэл байхгүй байна шүү дээ. Монголынхоо урлагийг гадны хүмүүсийн хүртээл болгох юм сан гэж боддог. Монгол урлагийн онцлог чанар гэж байгаа. Тийм соёлоо дэлхий нийтэд сурталчилж, таниулах сан гэж боддог юм. Одоо тийм ажил хийх цаг нь болсон болов уу гэж бодож байна. Тэгээд жүжигчид маань ч өөрсдийгөө сайтар бэлтгэх хэрэгтэй байх.
-Манай жүжигчдэд дэлхийн хэмжээнд очихоор тийм чадал байгаа юу?
-Авъяас бол байгаа. Гэхдээ хөгжилтэй орны уран бүтээлчдийг гүйцнэ гэдэг нилээн чансаа шаардана л даа. Түүнээс хаа ч очоод манай Монголчууд гологдохгүй. Хувь хүнийхээ зүгээс хэрэгжүүлчих юм сан гэж бодсон олон зүйл байгаа. Хэрэгжсэнийх нь дараа хэлэхгүй бол биелэхээ больчих юм шиг санагдаад байдаг юм.
-Чамд хандах хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Ер нь хүмүүст надтай сайхан л ханддаг. Нэг газар ороод “Сайн байна уу” гэхээр бүгдээрээ инээгээд мэндэлнэ. Тэгэхээр надад лав гоё л байдаг. Надад учиргүй аймшигтай хандаж байсан түүхийг би санахгүй байна. Зарим нэг хүн сонирхоод “хүүе нөгөө жүжигчин Анхням явж байна” гэхээр “аль, аль” гээд нөгөөх нь буцаж тойрч хүрч ирж хараад л. Хүмүүс чинь их сониуч шүү дээ. Ер нь урлагийн хүн гэдэг чинь их гоё. Хүмүүст дандаа сайныг бодож сайн зүйл хийж байдаг болохоор тийм байдаг байх.
-Шүүмжлэлд яаж ханддаг вэ?
-Шүүмжлэлийг баяртай хүлээж авдаг. Оюутан байхад тэнэг, мангараараа дуудуулаад маш их загнуулдаг байсан. Эхэндээ уур хүрээд, шаралхаад байдаг юм. Тэгж дөрвөн жил загнуулахаар ерөнхийдөө “зуурсан гурил” шиг болчихдог. Тэгээд гарч ирээд сонингоор бичүүлээд, зөндөө яриулаад л. Шүүмжлэгч гэдэг бол хоёр янз байна. Мэргэжлийн шүүмжлэгчдийн үг бол маш хэрэгтэй. Уран бүтээлч хүний хувьд зайлшгүй хүлээж авах ёстой. Харин нөгөөх нь хов жив. Эмэгтэйчүүд, за тэгээд эрчүүд ч бас хов ярьдаг байлгүй дээ. Тэр бол дайснуудын шүүмжлэл. Хэзээ ч би дуртай хүнийгээ шүүмжилж ярихгүй тийм үү. Тэгэхээр хүн дайснуудынхаа амнаас өөрийгөө толинд харж байгаа мэт хар гэж үг байдаг. Тэр хүмүүс намайг юу гэж ярьж байна гэдгийг нь сонсоод авах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн алдааг чинь олж хараад хэлээд байна гэсэн үг юм. Би тийм болохоор шүүмжлэлийг их баяртай хүлээж авдаг. Магтуулж байснаас шүүмжлүүлж байсан нь дээр.
-Ингэж асуух болсон ярилцлагыг чинь сэтгэгдэлтэй эсвэл сэтгэгдэлгүй гаргах уу гэж асуух гээд байгаа санаа юм?
-Сэтгэгдэлтэй л байна биз дээ. Намайг тэртэй тэргүй зөндөө бичдэг. “Ямар сонин балай хүүхэн бэ, эсвэл мандтугай, чи шүү” гээд л. Би ерөөсөө ч тэр сэтгэгдэлд эмзэглэдэггүй.
-Гадаадад суугаа Монгол залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Хүний нутагт биеэ бодоорой. Хүний нутгийн чулуу хатуу ш дээ. Гэхдээ манай залуус их зүйл сурсан, сайхан боловсролтой олон хүн байна. Энэ боловсролоо улс эх орныхоо төлөө зориулаасай. Монгол хүн л юм чинь ямар ч төрхтэй болоод, ямар ч өнгө зүс, боловсролтой болоод Монгол гэдэг нэрнээс зугатааж чадахгүй. Тийм болохоор байгаа эх орноо хамтдаа хөгжүүлцгээе. Бид л хийхгүй бол одоо хэн хийх юм бэ. Тийм болохоор залуусаа хөгжлийнхөө төлөө гар нийлээд тэмцэцгээе л гэж хэлье дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/