Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баяр долдугаар сарын 29-нд болсон юм.
Энэ үеэр баярын видео мэндчилгээг ардчиллын өлгий АНУ-аас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илгээснийг түүний орлогч, хатагтай Сюзан Торнтон авчирсан юм.
Жон Керри монголчуудад халуун дотно үгтэй мэндчилгээ дэвшүүлэхдээ ирэх онд Монголд айлчлахаар төлөвлөснөө уламжилсан. Тэгвэл түүний айлчлалын тов наашлан, энэ сарын 8-нд буюу ирэх мягмар гарагт Улаанбаатарт ирэх болжээ.
Тэрээр Азийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд манай улсад анх удаа айлчлах юм.