Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Талх Чихэр” компани ирэх нэг жилийн хугацаанд “Атар” талхныхаа үнийг ирэх нэг жилийн хугацаанд үйлдвэрийн үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаанд гаргахаар боллоо. Энэ талаарх санамж бичгийг Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамтай байгуулав. Санамж бичгийн
хүрээнд “Талх чихэр” компанид нийлүүлэх гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар талууд тохиролцжээ. “Талх чихэр” компанийн гурилын хэрэгцээний 80-90 хувийг “Милл Хаус” гурилын үйлдвэрээс нийлүүлдэг байна.
Харин Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны хувьд гурилын үйлдвэрүүдийн түүхий эд улаан буудайн үнийг тогтвортой түвшинд барих үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр энэ сарын 26-ны байдлаар хүнсний зах, дэлгүүрүүдэд “Атар” талх 1019-1200 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. “Талх Чихэр” компанийн мэдээлснээр “Атар” талхаар нийслэлийн хүн амын талхны хэрэгцээний 60-70 хувийг хангах боломжтой ажээ.
Э.Нарантунгалаг