Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзанатай өчигдөр уншигчид уулзаж олон сонирхолтой асуултын хариу авав.
Ном шимтэн унших дуртай шинэ үеийн төлөөллүүд эрхэм зохиолчоос бүтээлээ хэрхэн туурвидаг, амьдрал, аз жаргалын үнэ цэн, цаашид ямар зохиол бичиж байгаа бол гэхчилэн олон зүйл асууж хөөрөлдсөн.
Сайн уншигч байх тухайд Г.Аюурзана “Уншигч гэдэг маш чухал ойлголт. Өнөөдрийн уран зохиолд уншигч бол анхны өдөөгч нь гэж үзэж байгаа. Жинхэнэ уран зохиол үндсэндээ зохиогч хийгээд уншигчийн оюун санаанд өрнөдөг үйл. Би нэг ном авлаа гэж бодоход тухайн номын жинхэнэ мөн чанар нь хэвлэж дэвтэрлээд гаргачихсандаа биш харин уншигч юуг оюун санаандаа тусгаж авч буйгаар хэмжигдэнэ.
Уран зохиолын тухайд хамгийн гол нь уншигчидтай байх. Уншигч сайн байхгүй бол уран зохиолын тухайд ярих зүйл байхгүй. “Мөр хооронд унших” гэсэн ойлголт байдаг. Ийн мөр хооронд уншихдаа мөр хоорон дахиас цаашихыг олж харж уншина гэдэг магадгүй Зэнтэй төстэй нандин ойлголт.
Зохиогч хүний бий болгосон ертөнц уншигчийн сэтгэлд шинээр бий болдог. Ном унших нь кино үзэхээс юугаараа давуу вэ гэвэл уншигч өөрөө өөртөө найруулагч болж төсөөллийн дүрийг амилуулж чаддагаараа илүү. Театрт очлоо гэхэд хэн нэгэн найруулагчийн оюун санаагаар бүтсэн зүйлийг л харах хэрэгтэй болдог.
Харин уншигч байна гэдэг өнөөдрийн оюун санааны ертөнцөд зохиогч байхаас ч илүү бүтээлч үйл” гэв.
Үргэлжлэлийг www.dnn.mn -ээс уншина уу.